Орос, Хятад, Ираны арми хамтран цэргийн сургуулилалт эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Орос, Хятад, Ираны арми хамтран цэргийн сургуулилалт эхлүүллээ

Орос, Хятад, Ираны арми хамтран цэргийн сургуулилалт эхлүүллээ

Тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Орос, Хятад, Иран улсууд хамтран Энэтхэгийн далайд цэргийн сургуулилалт эхлүүллээ. Ираны төв телевизийн мэдээлснээр цэргийн сургуулилалтад нийт 20 хөлөг онгоц оролцож байгаа бол Ираны талаас Хувьсгалыг хамгаалах хүчний жижиг усан онгоц, нисдэг тэргүүд нэгджээ.

Цэргийн сургуулилалт Энэтхэгийн далайн хойд хэсгийн 17 мянган квадрат км талбайг хамрах бөгөөд шөнийн цагаар тулалдах, аврах ажиллагаа явуулах, гал сөнөөх дадлагыг хийх гэнэ.

Орос, Хятад, Иран улсууд нь 2019 оноос хойш хамтран цэргийн сургуулилалт хийж эхэлсэн байна. Энэ удаагийн сургуулилалт нь Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси нь ОХУ-д айлчилсантай давхацжээ. Тэрбээр өмнөх өдөр нь айлчлалаа өндөрлүүлэн Иран руу буцсан аж. Айлчлалыг дүгнэхдээ, Эбрахим Райси "Хоёр талын харилцааг бэхжүүлснээр бүс нутаг болон олон улсын тавцанд аюулгүй байдлыг хангана" гэсэн байна.

ОХУ нь ирэх хоёрдугаар сард Хар тэнгис, Газар дундын тэнгис, Атлантын далайн зүүн хойд хэсэг, Номхон далай, Энэтхэгийн далай зэрэгт олон тооны цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 140 гаруй байлдааны хөлөг онгоц, 60 гаруй нисэх онгоц оролцоно гэж мэдэгджээ.

АНУ нь сүүлийн жилүүдэд дээрх гурван оронтой зөрчил, маргаан нэмэгдсэн билээ. Тухайлбал, Ирантай 2018 онд байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс АНУ гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн. Нөгөө талд АНУ нь Украины асуудлаар ОХУ-тай маргаантай байгаа бол Хятад улстай эдийн засгийн өрсөлдөөнөөс хальж, улс төрийн зөрчил үүссэн.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж