Пак Шин Хэгийн хурим цар тахлаас болж цомхон боллоо

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

Пак Шин Хэгийн хурим цар тахлаас болж цомхон боллоо

Пак Шин Хэгийн хурим цар тахлаас болж цомхон боллоо

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Шин Хэ, Чой Тэ Жүн  нар өнөөдөр /2022.1.22/ Сөүл хотноо хуримлаж байна. Тэдний гэрлэлт цар тахлын улмаас гэр бүлийн хүрээнд болох бөгөөд шүтэн бишрэгчдэдээ зориулан хуримын зургаа нийтэлжээ.

Жүжигчин Пак Шин Хэ өнгөрсөн оны сүүлээр хөл хүнд болсноо зарлаж, удахгүй хуримаа хийхээ мэдэгдсэн. Хосууд 2018 онд үерхэж байгаагаа зарласан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд 2017 оны сүүлээс болзож эхэлсэн аж.

Пак Шин Хэ нь "Өв залгамжлагчид", "Пинокио", "Эмч нар" зэрэг цувралаараа олонд танигдсан чадварлаг жүжигчин гэгддэг. Харин Чой Тэ Жүн нь сүүлд "Би анти-фэнтэйгээ гэрлэсэн" гэх кинонд дүр бүтээжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж