"Хөнгөн өвдсөн бол гэртээ 7 хоног тусгаарлана"

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

"Хөнгөн өвдсөн бол гэртээ 7 хоног тусгаарлана"

"Хөнгөн өвдсөн бол гэртээ 7 хоног тусгаарлана"

Халдварын тохиолдол ихэсч, хоногт 1000-2000 гаруй хүн өвдөж буй. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт батлагдсан тохиолдлын 90 хувийг омикрон хувилбар эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэртээ 52044 хүн тусгаарлагдаж байна.

Иймд, Covid-19 илрүүлэх шинжилгээний хариу нь эерэг гарч, шинж тэмдэггүй бол гэртээ тав хоног, хөнгөн өвдсөн бол 7 хоног тусгаарлахыг Эрүүл мэндийн яам зөвлөв. Харин хүндэвтэр өвчилсөн бол 7-10 хоног эмнэлэгт, маш хүнд тохиолдолд 10-аас дээш хоног хэвтэн эмчлүүлэх аж.

ХӨСҮТ-өөс хийсэн тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээс халдвар авах тохиолдол өндөр байна. Мөн олон нийтээр үйлчлүүлдэг газраас халдвар авах эрсдэл 65 хувь болж өсчээ. Омикрон хувилбараар хөнгөн өвдсөн, гэртээ тусгаарлагдаж  байгаа иргэдийн хувьд заавал эмийн багц авах шаардлагагүй болохыг ч Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Энэ удаад халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 38-аас дээш хэмтэй халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй” гэж зөвлөж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж