ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2022.01.22-нд нийтлэгдсэн

ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

Цар тахлын улмаас хамгийн хүнд цохилтод орсон нь жижиг дунд үйлдвэрлэгчид. Тэдний 94 хувь нь хүнд байдалд орсон бөгөөд дийлэнх нь санхүүгийн эрсдэлтэй болсныг судалгаа харуулжээ.

Иймд зөвхөн жижиг дунд худалдаа эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ. Тодруулбал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор болжээ. Уг зээл нь 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй аж.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэлэхдээ “Төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох юм уу, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай зэрэг нөхцөлүүдийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Энэ нь уян хатан, таатай нөхцөл гэж бид үзэж байгаа” гэв. Түүний өгч буй мэдээллээр 10 их наядын зээл авсан ч давхар зээл авах боломжтой гэнэ. Ингэхдээ бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл авах шаардлагатай бол зээл авч болох юм байна. Мөн зээлийн хүсэлтийг Богд банкны салбаруудад авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар эзэлж байгаа юм. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны нэг сая иргэний 675 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж