Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг нээснээс хойш ачаа тээврийн зардал 2.5-3.5 сая төгрөг болж буурчээ. Тус боомтын үйл ажиллагаа хэвийн болж зардлын үнэ өмнөх үнэ рүүгээ дөхсөн болохыг Шадар сайд С.Амарсайханы зөвлөх Ц.Мөнхбаатар өчигдөр мэдээлсэн. Тэрбээр “Чингэлгийн тоог нэмэх саналыг манай талаас байнга тавьж байгаа. Цаашид халдвар гарахгүй нөхцөлд чингэлгийн тоог нэмэх боломжтой. Ачаа тээврийн үнийн тухайд 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртож байгаа гэдэг мэдээллийг албаны хүмүүс өгсөн” гэсэн юм.
Жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн зүгээс багахан ачааг дунджаар 3.5 сая төгрөгийн зардал төлж байгааг шүүмжилсэн. Ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр хил дээр гацсан 9000 чингэлэг ачааг 10 хоногт татан авахаар төлөвлөжээ. Эхний ээлжид хүнсний бүтээгдэхүүн, эм эмийн хэрэгслийг татан авахыг мэдэгдсэн билээ.
Холбоотой мэдээ