“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ? | News.MN

“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ?

“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ?

Автомашин үйлдвэрлэлийн акул Тоёота компани шинэ “Land cruiser SUV” загварын жийпийг хэрэглэгчид дөрвөн жилийн дараа худалдаж авах боломжтой гэдгийг мэдэгдэв. Хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани үүнийг дэлхий даяар үүсээд буй чипний хомсдол болон нийлүүлэлтийн сүлжээний хямралтай огт холбоогүй гэж тайлбарлажээ.

Тоёота компанийн ажилчид болон эд анги нийлүүлэгчдийн дунд Covid-19-ийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор Япон дахь 11 үйлдвэрийн үйл ажиллагаа ч удааширч байгаа аж.

“Хэрвээ та одоо захиалбал дөрвөн жилийн дараа машинаа хүлээж авна. Бид аль болох энэ хугацааг богиносгохыг хичээж ажиллана” гэж Тоёота компани мэдэгджээ. “Land cruiser”-ын шинэ загвар эрэлт ихтэй байгаа бөгөөд тус компани урт хугацаандаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 1951 онд худалдаанд гарсан “Land Cruiser” нь Тоёотагийн хамгийн урт хугацаанд борлуулагдаж буй автомашин юм.

Зөвхөн Тоёота компаниар зогсохгүй Форд, Ниссан, Женерал моторс, Ринолт, “BMW” зэрэг автомашин үйлдвэрлэгчид ч сүүлийн саруудад үйлдвэрлэлийн хэмжээгээ мэдэгдэхүйц бууруулаад байна. Нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас шалтгаалаад өнгөрсөн сард Тоёота компани Япон дахь зарим үйлдвэрүүдийнхээ тэг зогсолтын хугацааг сунгах болсноо зарласан. Түүнчлэн, өнгөрсөн оны эхээр чипний хомсдолоос болоод дэлхий даяарх нийт үйлдвэрлэлийн хэмжээгээ 40 хувиар бууруулах болсноо зарлаж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

T 2022-01-21 64.119.23.167

Delhii dayaar shine automashinii homsdol uusne

Avatar

teneg news 2022-01-21 103.57.95.34

neg ym oilgosngui, land cruiser suv gehiin odoo bga land cruiser 200, 300 chini SUV angilal shdee, yu h*****d bgan be. ymar utgaar helsniig heleed ogooch

Avatar

Зочин 2022-01-21 66.181.180.151

Хамгийн том машин үйлдвэрлэгч үү машин үйлдвэрлэгч хамгийн том нь уу

Avatar

Зочин 2022-01-21 150.129.142.191

Mongol shine land avj chadah hun bhgui shdee. Tavan bogdiihon marketingiin zardlaa hemnee haha

Avatar

Зочин 2022-01-21 216.71.219.24

Soliootoi yu. Bichiin, 4 jiliin ochertoi gesen ug. Shine zagvar bish

Avatar

Зочин 2022-01-21 202.55.191.43

Тэр чип гэдэг юмыг нь хашаандаа байшин бариад Эхлэлийн Батзаяатайгаа нийлээд чаачуул Toyota худалдаж авах болуу…нэг л болчмоор харагдаад байгаамдаа

Avatar

Bold 2022-01-21 66.181.184.147

Ehleliin batzaya tet chip baitugai zes utas ch uildverlej chadahgui. Zugeerl ta nariig hulhidaj bgaam

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Б.Б 2022-01-21 66.181.166.134

Ринолт байхдаа яахав дээ…Мэдээллийн том сайт гэхэд гадаад үг энэ тэрийг дуудлагаараа хусах юм аа…Ренальт биш үү

Avatar

Зочин 2022-01-21 66.181.160.13

Рено л доо

Avatar

Зочин 2022-01-21 192.82.76.168

Яг дуудлагаараа бол гэно. Г нь монгол хэлний хэлийн угийн г шиг

Avatar

Зочин 2022-01-21 82.132.212.96

SUV нэг өнгөрч дараагийн үе эхэлсэн байна шүү дээ. Монгол африк мэтийн улс хуучинтайгаа зууралдаад байна. Улс орнууд цахилгаан форд, ланд ровер гэх мэт хийгээд хэрэглэгч дээрээ очсон байна. Удахгүй Япончууд хийгээд эхлэнэ. Манай дэд бүтэц бэлэн үү.

Avatar

Зочин 2022-01-21 66.181.160.13

япон устөрөгчөөр явдаг машин хийгээд эхэлцэн шүү хө

Avatar

Зочин 2022-01-21 172.90.229.225

Манайх болохоор нөгөө л бөх, хуучин бичиг, уламжлалаа ярьсаар. Бас гадаадын харөнгө оруулагчдыг хэрхэн хулхидаж хөөж явуулах тухай мөрөөдсөөр

Avatar

зочин 2022-01-21 202.179.21.207

хуучин бичиг одоо ямар ч хэрэггүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж