“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ?

“Land cruiser SUV” шинэ загвар хэзээ гарах вэ?

Автомашин үйлдвэрлэлийн акул Тоёота компани шинэ “Land cruiser SUV” загварын жийпийг хэрэглэгчид дөрвөн жилийн дараа худалдаж авах боломжтой гэдгийг мэдэгдэв. Хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани үүнийг дэлхий даяар үүсээд буй чипний хомсдол болон нийлүүлэлтийн сүлжээний хямралтай огт холбоогүй гэж тайлбарлажээ.

Тоёота компанийн ажилчид болон эд анги нийлүүлэгчдийн дунд Covid-19-ийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор Япон дахь 11 үйлдвэрийн үйл ажиллагаа ч удааширч байгаа аж.

“Хэрвээ та одоо захиалбал дөрвөн жилийн дараа машинаа хүлээж авна. Бид аль болох энэ хугацааг богиносгохыг хичээж ажиллана” гэж Тоёота компани мэдэгджээ. “Land cruiser”-ын шинэ загвар эрэлт ихтэй байгаа бөгөөд тус компани урт хугацаандаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 1951 онд худалдаанд гарсан “Land Cruiser” нь Тоёотагийн хамгийн урт хугацаанд борлуулагдаж буй автомашин юм.

Зөвхөн Тоёота компаниар зогсохгүй Форд, Ниссан, Женерал моторс, Ринолт, “BMW” зэрэг автомашин үйлдвэрлэгчид ч сүүлийн саруудад үйлдвэрлэлийн хэмжээгээ мэдэгдэхүйц бууруулаад байна. Нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас шалтгаалаад өнгөрсөн сард Тоёота компани Япон дахь зарим үйлдвэрүүдийнхээ тэг зогсолтын хугацааг сунгах болсноо зарласан. Түүнчлэн, өнгөрсөн оны эхээр чипний хомсдолоос болоод дэлхий даяарх нийт үйлдвэрлэлийн хэмжээгээ 40 хувиар бууруулах болсноо зарлаж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж