“ABU Robocon-2021”-ий дэд байрт шалгарсан Монголын багт баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

“ABU Robocon-2021”-ий дэд байрт шалгарсан Монголын багт баяр хүргэв

“ABU Robocon-2021”-ий дэд байрт шалгарсан Монголын багт баяр хүргэв

 БНХАУ-д цахимаар зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байрт шалгарч, 2019 оны амжилтаа давтжээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүсэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмцээнээр дамжин хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ хөгжиж, энэ чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэн, улмаар ирээдүйн шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

БНХАУ-д 2021 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр болсон тэмцээнд 11 орны 21 баг өрсөлджээ. Индонезийн баг "Гран При "шагнал хүртсэн бол Ц.Хүрэлбаатар багштай ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг дэд, удаах байрыг БНХАУ-ын баг тус тус эзэлжээ.

Энэ удаагийн тэмцээний дүрмийг МЭӨ 770-476 оны үед Хятадад гаднын зочин гийчдээ цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн боловсруулсан байна. Тэмцээнийг жил бүр өөр өөр улсад зохион байгуулдаг бөгөөд тухайн улсын ёс заншил, уламжлал, өв соёлыг үндэслэн дүрмийг боловсруулдаг тул даалгавар нь ялгаатай байдаг аж.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ хамтран 2019 онд “ABU Robocon-2019 Mongolia” олон улсын тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан билээ.

Дашрамд дурдахад, хэсэг хугацаанд тасалдсан МҮОНРТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг энэ жилээс Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж