Сансрын анхны энтертайнмент, кино студи 2024 онд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Сансрын анхны энтертайнмент, кино студи 2024 онд нээлтээ хийнэ

Сансрын анхны энтертайнмент, кино студи 2024 онд нээлтээ хийнэ

Том Крузтэй хамтран сансарт кино зураг авсан компани хоёр жилийн дараа тойрог замд дэлхийн анхны кино студи байгуулахаа мэдэгдлээ. Энэ нь дэлхийгээс 250 милийн зайд орших бүрэн тоноглогдсон студи юм.

Их Британид төвтэй "Space Entertainment Enterprise" (SEE) кино болон спортын талбайг 2024 оны сүүл гэхэд Олон улсын сансрын төв (ОУСС)-д байрлуулна гэж мэдэгдэв. Сансарт энтертайнмент студи баригдсанаар ямар ч төрлийн кино зураг авалт хийж болох ба спортын арга хэмжээ зохион байгуулах хангалттай зай талбай бий болгох юм байна.

Кино найруулагчид, жүжигчин, тамирчид, тэр байтугай ямар ч төрлийн контент бүтээх сонирхолтой сошиал медиа нөлөөлөгчид сансрын студид хүрэлцэн ирэх боломжтой аж.

Тус студийг  SEE-1 модуль гэх ба ОУСС-ын шинэ арилжааны салбар болох Axiom Station-ийн нэг хэсэг болох юм. "Axiom Station" барилгын ажлыг хариуцах бөгөөд 2028 онд чөлөөтэй сансар огторгуйд хөвөх болно. SEE-ийн үүсгэн байгуулагч Дмитрий, Елена Лесневский нар "SEE-1 бол хүн төрөлхтөнд өөр ертөнц рүү шилжиж, сансар огторгуйд сэтгэл хөдөлгөм шинэ түүх эхлүүлэх гайхалтай боломж юм" гэв.

Мөн "Тус модуль нь шинэлэг, өвөрмөц технологиор ирж буй хүмүүст зориулсан тав тухтай гэр шиг л байх болно”, "Дэлхий дахинд тэргүүлэгч "Axiom Space" нь энэхүү хамгийн сүүлийн үеийн, хувьсгалт байгууламжийг барьж байгуулснаар SEE-1 нь зөвхөн анхны төдийгүй дээд зэргийн чанартай сансрын бүтэц бий болгож, дэлхийн зугаа цэнгэлийн салбарыг 2 тэрбум ам.долларын өртөгтэй, дэлхийн нам дор тойрог замд өргөжүүлэх боломж олгоно" гэжээ.

SEE нь мөн Том Крузын сансарт кино зураг авалт хийсэн ажлын үндсэн продакшн компани бөгөөд Холливудын жүжигчин энэ оны сүүлээр ОУСС руу явахаар төлөвлөж байна. Тэрбээр орос багтай сансарт киноны зураг авалт хийсэн анхны жүжигчин гэдгээрээ алдаршсан юм. Түүний сансарт хийсэн кино 2022 оны сүүлээр гарах төлөвтэй байна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж