А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа | News.MN

А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа

А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа

ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн "Гран при" шагналын эзнээр тодорсон, уран бүтээлч А.Очирболдод шагналыг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулан өгөв.

"НордАрт 2019"-ийн тэргүүн "Гран при" шагналын эзнээр Монгол Улсын УГЗ, уран барималч А.Очирболд “Дэгэрэ” бүтээлээр шалгарсан нь монгол уран бүтээлчийн ур чадварыг олон улсад өндрөөр үнэлүүлсэн явдал болсон юм.

Шагналыг 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр албан ёсоор гардуулах байсан ч “Covid-19” цар тахлаас үүссэн аяллын хязгаарлалт, хөл хорионы улмаас зохион байгуулах боломжгүй болон хойшилжээ. Улмаар "НордАрт-2021" үзэсгэлэнгийн сүүлийн долоо хоногт "НордАрт"-аас түүний шагналыг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш О.Оюунтуяа төлөөлөн хүндэтгэлтэйгээр гардан авчээ.

Уран бүтээлч А.Очирболд 2015 оноос хойш "НордАрт" үзэсгэлэнд тасралтгүй оролцож, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагдсаар ирсэн байна. Түүнд Күнствэрк Карлсүттегийн хост, ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар хүндэтгэл илэрхийлэн, энэхүү тэргүүн шагналын 10 мянган еврог хандивлан санхүүжүүлжээ.

А.Очирболд "НордАрт 2015" Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс "Онцлох орон"-оор бие даасан павильон зохион байгуулахад уран баримлуудаараа оролцсоноор Европ дахь гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш тэрбээр НордАртын элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байгаа аж.

Уран бүтээлчийн "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон НордАрт 2021 онд Карлсхүттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулжээ.

Монгол Улс 2014 онд ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улс ба "НордАрт"–ын тогтвортой хамтын ажиллагаа эхэлжээ. Монгол Улсын павильоны ерөнхий зохион байгуулагчаар 2015 оноос Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч, Монголын павильоны куратор О.Оюунтуяа, куратор Ж.Бодьбаатар нар, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, хамтын ажиллагааны түншээр тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хамтран ажилласаар ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар "НордАрт" үзэсгэлэнд нийт 88 монгол уран бүтээлчийн 255 гаруй бүтээлийг толилуулжээ. "НордАрт 2022"-д Тусгай төслийн хүрээнд Монголын павильоныг дөрөв дэх удаагаа дахин зохион байгуулах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-01-21 192.82.87.199

САЙХАН АМЖИЛТ БАЯР ХҮРГЬЕ. ЭНЭ ХҮНИЙ БҮТЭЭЛ НҮБ-н НАДАА СҮНДЭРЛЭЖ ОЛОН ХҮНИЙ ХАРААГ БУЛААЖ МОНГОЛ ХҮНЭЭРЭЭ БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙДАГ

Avatar

зочин 2022-01-21 64.119.27.60

Монголчуудаа нэгнийхээ төлөө баярлаж сурцгаая л даа. Хэн нэгнийг буруутгах, хэн нэгнээс өчүүхэн ч болов өө хайх нь чухал биш. Шагналыг хэн, хаана гардуулж өгөхөөс илүү монгол хүн энэ шагналын эзэн болсон нь чухал байна шүү дээ.

Avatar

Зочин 2022-01-21 91.20.61.247

Бүтээлийг нь үзмээр байна.

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

chimgee 2022-01-21 202.21.108.157

buteeliig n haruulaache

Avatar

Харин тххх 2022-01-21 23.92.142.182

Энэ саыд ямар хамаатай юм.

Avatar

Зочин 2022-01-21 142.79.202.93

Энэ хүн шагнал авах эсэх энэ яамны хэдэд ямар хамаа байнаа.

Avatar

Зочин 2022-01-21 172.90.229.225

Туурвисан бүтээлийн зургийг тавьж үзүүлж болох уу, news.mn?

Avatar

ЭхОрон 2022-01-21 202.55.188.103

Баяр хүргье үнэндээл супер бүтээл гаргадаг даа

Avatar

Зочин 2022-01-21 203.91.115.52

Сайхан, баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж