2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 357,336,834.54 төгрөгийн үнийн дүн бүхий 1,022,242 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хасу-Мандал" ХК (HSR +9.80%), "Мандал Даатгал" ХК (MNDL +8.37%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -15.00%), "Ард Даатгал" ХК (AIC -5.92%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -3.46%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,886 ширхэг нэгж эрхийг 16,341,230 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.31 хувиар өсөж 41913.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,774,702,617,833.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ