Орос улс криптовалютыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Орос улс криптовалютыг хориглоно

Орос улс криптовалютыг хориглоно

Оросын төв банкнаас тус улсын нутаг дэвсгэр дээр криптовалют ашиглах, олборлохыг хориглох санал гаргалаа. Тус банк криптовалют нь ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдал, иргэдийн амьдрал ахуй, мөнгөний бодлогын бүрэн эрхт байдалд заналхийлж буйг онцолжээ.

Мөн Азиас эхлээд АНУ зэрэг орнуудын засгийн газрууд хувийн хэвшлийн болон хэт тогтворгүй валют санхүү, мөнгөний системийг доголдуулж болзошгүй гэж үзэж байна. Орос улсын хувьд ч ялгаагүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ашиглаж болзошгүй гэсэн байр суурьтайгаар криптовалютыг эсэргүүцсээр ирсэн билээ. Эцэст нь 2020 онд криптовалютыг хуульчилсан боловч төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг хориглосон.

Оросын төв банк өнгөрсөн Пүрэв гаригт хийсэн мэдэгдлээрээ санхүүгийн байгууллагуудад криптовалюттай холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулжээ. Мөн криптовалют худалдаж авах, зарах зорилготой гүйлгээг автоматаар блоклодог технологи нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Орос улс нь биткойн олборлолтын хэмжээгээрээ АНУ, Казахстаны дараа буюу дэлхийд гуравт ордог ажээ. Тус улсын хувьд криптовалют идэвхитэй хэрэглэгчдийн жилийн дундаж гүйлгээний хэмжээ таван тэрбум ам.доллар байна гэж Төв банкнаас мэдээлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж