АНУ-ын авсан хориг арга хэмжээг “улс төрийн терроризм” гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын авсан хориг арга хэмжээг “улс төрийн терроризм” гэв

АНУ-ын авсан хориг арга хэмжээг “улс төрийн терроризм” гэв
US Treasury Department building in Washington DC

АНУ-ын Ерөнхийлөгч болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Олигархиуд, авлигач албан тушаалтнуудтай тэмцэхийн оронд Украины сөрөг хүчний платформ руу террорист халдлага үйлдэж байна" гэв.

Украины сөрөг хүчний намын вэб сайтад өнгөрсөн Пүрэв гаригт "Манай намын төлөөлөгчдийн эсрэг хууль тогтоох, үйл ажиллагаанд саад учруулсан хориг арга хэмжээ авах, хэт нэг талыг барьсан эрүүгийн хэрэг үүсгэх нь Украины засгийн газрын газрын захиалгаар явуулсан олон улсын улс төрийн терроризмын үйлдэл" гэж нийтэлсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский олигархиуд, авлигач албан тушаалтнуудтай тэмцэхийн оронд ОПФЛ буюу Украины сөрөг хүчин рүү дайралт хийж байна" гэжээ.

"Эдгээр хориг арга хэмжээ нь Владимир Зеленский болон АНУ-ын албаны хүмүүс, тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон АНУ-ын сенаторуудын хоорондын нягт харилцаа холбоо, хувийн тохиролцооны үр дүн гэдэгт эргэлзэхгүй байна. Украиныг тусгаар тогтнолоос нь салгаж, гаднаас удирдуулах гэмт хэргийн бодлогын шууд үр дүн. Яг манай нам Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, гадаад засаглалын эсрэг тэмцлээсээ болж удирдлагын эсрэг хориг арга хэмжээ авахуулж байна” гэж тус нам мэдэгджээ.

АНУ-ын Сангийн яам Пүрэв гаригт "Украиныг тогтворгүйжүүлэх зорилгоор Оросын засгийн газрын удирдан чиглүүлсэн үйл ажиллагаанд хамтарсан" хэмээн украины дөрвөн элитийн  эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тэдний дотор Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дэд дарга асан Владимир Сивкович, ОПФЛ-ын Дээд Радын төлөөлөгчид болох Тарас Козак, Олег Волошин, хууль тогтоогч асан Владимир Олейник нар багтжээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Дөрвөн хүн Кремлийн улс төрийн зорилгыг дэмжихийн тулд, тусгаар тогтносон улс орнуудыг тогтворгүй болгохын тулд Оросын дэлхий дахинд нөлөө үзүүлэх кампанит ажилд янз бүрийн үүрэг гүйцэтгэсэн" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж