Барууныхан Орос, Хятадын дарангуйллын эсрэг зогсоно

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Барууныхан Орос, Хятадын дарангуйллын эсрэг зогсоно

Барууныхан Орос, Хятадын дарангуйллын эсрэг зогсоно

Их Британи улс Оросын Ерөнхийлөгч В.Путин болон Хятадын дарга Ши Жиньпин нарт анхааруулга өгчээ. Хүйтэн дайнаас хойш, аль ч цаг үеэс илүү хамгийн бат бэх байр сууриндаа ирээд буй өнөөгийн ардчиллын төлөөх барууныхан хамтдаа тэмцэх болно гэв.

XXI зуун бол ардчилал болон Хятад, Орос зэрэг томоохон гүрнүүдийн хоорондын өрсөлдөөнөөр тодорхойлогдоно гэж барууны удирдагчид үзэж байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс хэлэхдээ “Барууны орнууд дэлхийд заналхийлж буй аюулын эсрэг арга хэмжээ авч, Энэтхэг-Номхон далайн ардчилсан орнуудтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх учиртай. Түрэмгийлэгчид хүйтэн дайнаас хойш ингэж зоригтой хөдөлж байгааг анх удаа харж байна. Тэд дарангуйллаа дэлхий даяар тараахыг эрмэлзэж байна. Тийм ч учраас Беларусь, Хойд Солонгос, Мьянмар зэрэг орнууд Москва болон Бээжинг хамгийн ойрын холбоотноо болгосон” гэжээ.

Харин барууныхан дарангуйллын эсрэг, ялангуяа Номхон далай дахь ноёрхлын эсрэг Австрали, Израиль, Энэтхэг, Япон, Индонез зэрэг улсуудтай хамтран тэмцэх аж. Мөн тэд Оросыг хэд хэдэн үндэслэлээр хэмжээгүй эрхт дарангуйлагч улс гэж үздэг. Үүнд, 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн, АНУ болон Европын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хилийн чанадад олон алдартай тагнуулчаа илгээсэн зэрэг үндэслэлүүдийг багтаажээ.

Орос, Хятад хоёр барууныхны талаар юу хэлэв?

Оросын эрх баригчид хэлэхдээ “Барууныхан хуваагдмал байдалд орсон. Оросфоби буюу Оросын эсрэг үзэлд хэт автсан. Тэд Москвад хэрхэхийг заах эрхгүй” гэжээ. Харин Хятадын албаны хүмүүс хэлэхдээ “Барууныхан колоничлолын аргаар дэлхийг эзэгнэнэ гэж боддог. Бээжин гадаадын улсуудын хөндлөнгийн оролцоогүйгээр өөрсдийн замыг тодорхойлно” гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж