Герман улсын шинэ эвслийн засгийн газар жил бүр 400 мянган мэргэшсэн ажилчин гадаадаас татахыг хүсч байна. Энэ нь цар тахалтай холбогдуулан ажиллах хүчийг сэргээх зорилготой холбоотой аж.
"Мэргэшсэн ажилчдын хомсдол өнөөг хүртэл маш ноцтой байдал үүсгэж, манай эдийн засгийг огцом удаашруулж байна" гэж хамтарсан эрх баригч Чөлөөт ардчилсан нам (FDP)-ын парламентын удирдагч Кристиан Дуэрр WirtschaftsWoche бизнесийн сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр "Бид зөвхөн орчин үеийн цагаачлалын бодлогоор боловсон хүчний асуудлыг хянаж чадна. Бид гадаадын 400 мянган мэргэшсэн ажилчины эгнээг аль болох хурдан үүсгэх ёстой" гэж нэмж хэлэв.
Канцлер Олаф Шольцын Социал демократууд, Дуэррийн эрх чөлөөний үзэл баримтлалыг дэмжигч Ногоон намууд эвслийн тохиролцоондоо Европын холбооноос бусад орнуудын мэргэжилтнүүдэд онооны систем олгох, үндэсний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 12 евро (13.60 доллар) болгон нэмэгдүүлэх зэрэг тохиролцоо хийсэн байна.
Ажил олгогчдод ээлтэй гэгддэг Германы эдийн засгийн хүрээлэнгийн тооцоолсноор, хөдөлмөрийн зах зээлд нийт хөдөлмөр эрхлэх залуучуудаас илүү ахмад ажилчид тэтгэвэрт гарч байгаа тул энэ жил ажиллах хүч 300 мянга гаруй хүнээр цөөрөх нь. Ажил эрхлэх боломжтой болон тэтгэвэрт гарч буй ажилчдын зөрүү Герман улсад 2029 он гэхэд улам нэмэгдэх хандлагатай буюу 650 мянга болох магадлалтай аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ