Дэлхийн цөм халуунаа хурдацтай алдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн цөм халуунаа хурдацтай алдаж байна

Дэлхийн цөм халуунаа хурдацтай алдаж байна

Дэлхийн цөм хурдацтай хөрч байгааг  судалгаагаар тогтоожээ. Тиймээс хүн төрөлхтөн дэлхий дээр хэр удаан амьдрах боломжтой вэ гэсэн асуулт урган гарч буй юм. Өнөөдрийн байдлаар судлаачид дэлхий хэр хугацааны дараа Ангараг гариг шиг хатуу гадаргуутай болох талаар тодорхой хариулт өгөөгүй байна. 

"Earth and Planetary science" тайланд “Судалгаагаар дэлхийн цөм ба мантийн заагт орших халуун дамжуулагч бридгманитыг судалж үзээд, манай гариг урьд өмнө бодож байснаас хамаагүй хурдан дулаанаа алдаж байгааг олж тогтоосон” гэж дурджээ.  

Судалгааны багийн ахлагч, зохиолч, ETH Zurich-ийн профессор Мотохико Мураками "Бидний судалгааны үр дүн дэлхийн динамикийн хувьслын талаарх шинэ хэтийн төлөвийг өгч чадна. Цөмийн дулаан алдалт хурдацтай байгаа ч хэдэн зуун сая тэрбум жилийн дараа л бүрэн унтрах боломжтой" гэж хэвлэлийнхэнд ярьсан байна. 

Дэлхийн гадна цөм ба мантийн хоорондох хил нь гаригийн дотоод дулааны харилцан үйлчлэлтэй. Шинжлэх ухааны баг дэлхийн цөмөөс бридгманит хэр их дамжуулдаг болохыг судалж, цөмөөс манти руу илүү их дулааны урсгал орж, нийт дулааныг тарааж, анх бодож байснаас хамаагүй хурдан хөргөж байгааг олж мэджээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
19
ХахаХаха
19
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
17
БурууБуруу
13
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж