Лас Вегаст болох тоглолтоосоо ердөө 24 цагийн өмнө дуучин Адель тоглолтоо хойшлуулж буйгаа нулимс дуслуулан мэдэгдэв. Тэрбээр нийт 24 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь өнөөдөр /2022.01.21/ “The Colosseum” театрт болох байжээ. Хуваарь ёсоор Адель дөрөвдүгээр сар хүртэл долоо хоногт хоёр тоглолттой байв.
Тоглолтын багийн тал хувь Covid-19-өөр өвчилжээ. Мөн тасалбар хүргэлтийн саатал ч тоглолтыг цуцлахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Энэ асуудлаа шийдэх гэж Адель 30 цагийн турш унталгүй сэрүүн байсан бөгөөд цагаа дэмий гарзадсандаа харамсаж буйгаа цахим сүлжээгээрээ дамжуулан хуваалцжээ.
Тасалбарын үнэ 85-685 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бөгөөд энэ тоглолтоос 682 мянга гаруй ам.долларын ашиг олохоор төлөвлөж байсан аж. Энэ нь Аделийн таван жилийн дараа хийж буй анхны тоглолт юм.
Адель цахим сүлжээнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэдийнэ Лас Вегаст ирээд байсан сонсогчдоосоо уучлалт гуйжээ. Олон сонсогч энэ шийдвэрийг зөвтгөсөн байр суурьтай байсан аж. Гэвч зарим хүмүүс нислэг, зочид буудал захиалга гээд хэдэн зуун ам.доллараар хохирсон нь ойлгомжтой юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ