Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

150 саяын уналт

150 саяын уналт

Ердөө гуравхан жилийн өмнө дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдож, зах зээлийн ханш нь 150 сая еврод хүрч явсан Эден Азар сайнгүй явна. Челсигийн фэнүүдийг гомдоож, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэн Реал Мадридад очсон түүний одоогийн ханш 18 сая евро болжээ. Англи, Францын дээд лигүүдэд гялалзсан тэр Испанид очсоноосоо хойш хэт таргалалт, бэртэл гэмтлээс салсангүй. Бельги шидтэн 2019 оноос өдийг хүртэл Реал Мадридын төлөө ердөө 60 тоглолтод оролцож, зургаан гоол оруулаад байна.

Мартагдах дөхсөн Азар өчигдөр /2021.01.20/ Копа дель Рей тэмцээний хүрээнд гоол оруулж, багтаа чухал ялалт авчирчээ. Гэхдээ түүний Испанид өнгөрүүлэх хугацаа дууссан гэж олон хүн үзэж буй. Сүүлд гарсан мэдээллээр Ньюкасл Юнайтед Азарыг авах гэж шаргуу хөөцөлдөж байгаа ч тоглогч өөрөө Челсигийн дуудлагыг хүлээж байгаа аж. Реал Мадрид ч Родриго, Уинисиус Жуниор, Лука Йович, Мариано Диаз зэрэг авьяаслаг залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн.

Реал Мадрид баг Эден Азар, Гарет Бэйл нараас салахыг хүсч байна.

Ирэх зун Мбаппе, Холанд нарыг худалдан авах санаатай Реал Мадридын хувьд түргэхэн шиг Эден Азараас салахыг хүсч буй нь мэдээж. Эзэн хааны баг түүнд долоо хоногийн 470 мянган еврогийн цалин өгч байна. Ямартай ч цагтаа Месси, Роналдогийн түвшинд яригдаж, Премьер лигийн хамгаалагчдын толгойны өвчин байсан Азар гундуу явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж