Боловсролын салбар багшийн чадавхаас хамаардаг

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Боловсролын салбар багшийн чадавхаас хамаардаг

Боловсролын салбар багшийн чадавхаас хамаардаг

Олон хүний амь аварч, алтан гартай эмч хэмээн олондоо хүндлэгддэг манай нэгэн нэртэй эмч хэрхэн эмч болсон тухайгаа дурсан ярьсан байдаг. “Уг нь би эмч биш, багш болъё гэж бодож байсан ч нэгэн өдөр ээж минь “Чи багш болсноос эмч болсон нь дээргүй юу, эмч хүн алдаа эндэгдэл гаргалаа гэхэд нэг хүний аминд хүрнэ. Харин чи муу багш болбол нэг хэсэг хүнийг насаар нь хохирооно, аль нь илүү хохиролтой болохыг бодоод үзээрэй” гэж хатуухан хэлсэн. Ээжийн маань хэлсэн энэ үг хэдэн өдөр толгойд бодогдоод эмч мэргэжлийг сонгосон. Гэхдээ би хүний аминд хүрч магадгүй гэж болгоомжилсондоо бус олон хүний хувь заяа, мэдлэг боловсролоор тоглох нь алсдаа илүү хор хөнөөлтэй юм байна гэж бодоод, багш мэргэжлээс татгалзсан” хэмээн ярьсан байдаг.

Үнэхээр тэрхүү эмчийн хэлснээр, урьд хамгийн сайн сурлагатай, толгойтой, сэтгэлтэй, зүтгэлтэй, ёс зүйтэй хүн багш мэргэжил сонгож, хамгийн сайн шавь нарыг бэлддэг байлаа. Харин өнөө цагт багш нар гэдэг боловсролын салбарын гологдлууд болсныг ганцхан жишээгээр өгүүлье.

Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт Дүрслэх урлагийн академийн багш, зураач Б.Нямхүү БШУЯ-ны үүдэнд шударга ёс шаардаж,  эсэргүүцлээ илэрхийлэв. Харамсалтай нь, хэлхэж бичсэн хэдэн үгээс нь түүнийг академийн багш гэхэд хэцүүхэн, алдаа мадаг ихтэй байлаа. Өөрөөр хэлбэл, манай боловсролын салбарынхан өөрсдөө бичиг үсгийн боловсрол муутай, зөв бичих дүрмээ мэддэггүйн нэг илрэл болсон.

Алдаа мадаг ихтэй бичиг барьж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, иргэдийн татаасаар цалинждаг МҮОНРТ-ийн  “ММ” агентлагийн мэдээллийн хөтөлбөрөөр орон даяар цацаж, илтэд нэг талыг барьсан нь эрх ашгийн сонирхолтой гэж сургуулийнх нь зарим багш нар гомдолтой байгаа юм.

Б.Нямхүү академид багшлах нь бүү хэл боловсролын байгууллагад ажиллах ёс зүйгүй болохыг Дүрслэх урлагийн академийн оюутнууд баталдаг аж. 2017 онд тэрбээр сургууль дээрээ архидан согтуурч, оюутнууддаа удаа дараа агсам тавьсан, улмаар монгол зургийн оюутан М-ийг хэрцгийгээр зодсон асуудалд холбогдож байлаа. Тэрбээр уг оюутныг уран зургийн том төмөр шугамаар цохиж, машиныхаа түлхүүрийг шидэж танхайрсан тухай гомдлыг ар гэрээс нь холбогдох албан тушаалтанд хандаж гаргасан байна.

Багш хүний ёс зүйд үл нийцэх үг, үйлдэл гаргасан Б.Нямхүүд хариуцлага тооцоогүйн цаад шалтгаан БШУЯ-нд ажилладаг хадам эгчтэй нь холбоотой гэж тус сургуулийнхан харддаг бололтой. Энэ мэт боловсролын салбарын ёс зүйг зөрчиж, оюутан, сурагчдаа ялгаварладаг, дарамталдаг багш нарт хариуцлага тооцох цаг болсон. Боловсролын салбарын багш нарын харилцаа, хандлага боловсролын салбарын хүчирхийллийн нэг шалтгаан болсон нь худлаа биш юм.

Багш сурган хүмүүжүүлэгч мундаг авьяастай хүн байхаас илүү хүнлэг, мэдрэмжтэй, заах арга зүйн өндөр соёлтой, зөв ёс суртахуунтай хүн байх ёстой. Тиймээс ч Дүрслэх урлагийн академиас жил болгон багш нарын дунд аттестатчлал явуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэж байж л жинхэнэ багш нар шигшигдэн, боловсролын салбар шинэчлэгдэх биз.

Академийн багш мэдлэг боловсролоороо, ёс суртахуунаараа Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байдаг. Гэтэл Б.Нямхүү нь мэдлэг боловсрол, сурган хүмүүжүүлэх арга барилын хувьд хоцрогдсон. Түүн шиг оюутан сурагчдынхаа шаардлагыг хангаж чадахгүй боловсрол, мэдлэгээрээ гологдож буй багш нар Дүрслэх урлагийн академид цөөнгүй байгаа гэнэ.  Үнэндээ таван үгээ зөв бичиж чадахгүй тараа таниулсан боловсролын гологдлуудыг боловсролын салбараас цэвэрлэх ёстой.

Боловсролын салбарт танил талаараа дамжуулан ажилд орсон, тэндээ “дархлагдсан”, ажлаа олигтой хийдэггүй, цаг үеэсээ хоцрогдсон, чадваргүй багш нараасаа болж энэхүү салбар эрэмдэг хүн шиг болсонд хаа хаанаа анхаарах цаг болжээ. Сэхээний орон дээр байгаа боловсролын салбараа аврахгүй бол боловсролын гологдлууд боловсролын салбараар тоглож дуусах нь байна шүү!!!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж