Дуу хөгжмөөс илүү байгалийн чимээ ядаргаа тайлдаг | News.MN

Дуу хөгжмөөс илүү байгалийн чимээ ядаргаа тайлдаг

Дуу хөгжмөөс илүү байгалийн чимээ ядаргаа тайлдаг

Дуу хөгжмөөс илүү байгалийн чимээ ядаргаа тайлдаг

Улаанбаатарт эрүүл, тухтай амьдрахад саад болох олон асуудал бий. Бид аливаа асуудал аюулын төвшинд хүрсэн хойно түүнийг шийдэх гарцыг хайдаг. Нийслэлчүүд хэчнээн төрлийн бохирдол дунд амьдарч байгаагаа төдийлөн сайн мэддэггүй. Агаар, хөрс, ус, дуу чимээний гээд маш олон төрлийн бохирдол байдаг бөгөөд энэ удаа дуу чимээний бохирдлыг онцоллоо.

Горхины хоржигноо, шувуудын жиргээ бол хүн болгоны сонсох дуртай чимээ. Тэгвэл тав тух алдуулсан, цаашлаад мэдрэлийн эмгэгтэй болгохуйц аюултай дуу шуугиан бас бий. Дуу чимээний бохирдол гэж хүний сонсч, хүлээж авах хэвийн төвшнөөс хэтэрсэн гэнэтийн болон давтамжтай дуу шуугианыг хэлнэ. Энэхүү бохирдол олон эх сурвалжтай. Гудамж, зам талбай, худалдааны төв болон үйлдвэр, станцуудын дуу гээд тоочоод байвал цөөнгүй. Дуу чимээг децибел гэх нэгжээр хэмждэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын журам ёсоор хотын дуу шуугианы стандарт хэмжээ 60 децибелээс хэтрэхгүй байх ёстой аж.

Манай нийслэлийн дуу шуугиан өдрийн цагаар дунджаар 75 децибел хүрдэг. Хот суурин газрын хамгийн чанга чимээ үүсгэгч нь онгоц бөгөөд 150 децибел давтамжтай байдаг. Гэвч давхар зам олонтой, автомашин байнга шахуу түгжирдэг хотуудын хувьд автомашины дуу чимээ онгоцноос илүү бохирдуулагч аж.

Улаанбаатарт бүртгэлтэй 652 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Их хотын түгжрэл дунд зогсох машинууд 80 децибел давтамжтай дуу чимээний бохирдол үүсгэдэг байна. Ямар ч төрлийн бохирдол хүний амар тайван, эрүүл амьдрах нөхцөлд заналхийлж байдаг.

Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар "Sun Medical Centre UB" эмнэлгийн мэдрэлийн эмч Г.Тунгалагтамиртай ярилцлаа.

Дуу чимээ хүний мэдрэлийг ядраах уу?

-Хүн 20-20 мянган герцийн дуу чимээ сонсдог. Герцээр хэмжихээс гадна дууны даралтыг децибел гэх нэгжээр хэмждэг. Ямар ч дуу чимээг хүн чихээрээ сонсоод тархиндаа боловсруулдаг. Хүний биед тухгүй, тааламжгүй дуу чимээ хүний мэдрэлд багагүй нөлөөлдөг. Энгийн дуу чимээнээс ямар нэг гэмтэл авахгүй. Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг эрхтэн бол чих. Жишээлбэл, үйлдвэрт удаан ажилласан хүн сонсгол бууралттай байдаг. Цөөхөн сар ажилласан байлаа гэж бодоход мэдрэлийн талаасаа нойргүйдэл, мэдрэлийн архаг ядаргаанд орсон байдаг. Нойргүйдэл гэдэг өөрөө дараа дараагийн асуудлыг үүсгэж байгаа юм шүү дээ.

Хүний зан араншинд нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж амьдардаг хүмүүсийг нам гүм орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад уур уцаартай, цочромтгой, түгшүүртэй байдаг. Анхаарал төвлөрөл нь мөн буурдаг. Ямар нэг төвөгтэй дуу чимээний улмаас хүн амарч чадахгүй болж байна гэсэн үг шүү дээ. Хотжилт суурин газар төвлөрөх тусам дуу чимээ их болдог. Тэр хэрээр хүний стресст өртөмтгий байдал улам ихэсч байна. Стресст өртөмтгий байхын хэрээр зан характерт өөрчлөлт гардаг. Нойр муудах, ажлын чадамж, багасах, бие сульдах зэрэг ерөнхий шинж илэрнэ. Харин биеийн талаас хоолны дуршил, шингэц буурах, зүрхээр өвдөх, даралт хэлбэлзэх, янз бүрийн өвдөлт мэдрэгдэх, ойлгоц муудах зэрэг олон шинж илэрнэ.

Мэдрэлийн архаг ядаргаа гэж юуг хэлээд байгаа юм бэ?

-Тухгүй орчинд хүн удаан байгаад ирэхээр мэдрэл гэмтдэг. Мэдрэлийн архаг ядаргааны шинж тэмдэг тархи, мэдрэлийн тогтолцоонд хамгийн их илэрдэг. Нэг зүйлийг удаан хийх, тогтмол хичээллэх, бусдын үг яриаг ойлгоход хүндрэл тулгарна. Мэдрэлийн үзлэгээр архаг ядаргаанд орсон хүмүүст илэрхий голомтот өөрчлөлт илэрдэггүй ч толгой өвдөх, ядарч сульдах, булчингуудаар өвдөх шинж тэмдэг хүний биед мэдрэгддэг.

Хүмүүс хөдөө очоод анир гүмийг мэдэрдэг. Энэ нь стресс тайлагдаж байна гэсэн үг үү?

-Хотжилт, хөдөө орон нутгаас шилжин суурьшихтай зэрэгцэн бид байгалиасаа холдож байна. Гэтэл байгалийн нам тайван дуу чимээг децибэлээр хэмжээд үзэхээр шивнээ ярианаас доош давтамжтай байдаг. Салхины зөөлөн исгэрээ, голын урсгал гэх мэт чимээ хүнийг тайвшруулах нөлөө үзүүлж байдаг. Дуртай дуу хөгжмөө сонсохоос илүү байгалийн чимээ хүнийг илүү тайвшруулдаг. Байгалийн дуу чимээ нь сэтгэлийн хямралтай тэмцэхэд тусалдаг, анхаарал төвлөрүүлж, баяр баясгалан, аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг.

Залуус олон цагаар чихэвчээр дуу сонсох нь энэ төрлийн бохирдолд өртөж байна гэсэн үг үү?

-Удаан хугацаанд чихэвчээр хэт чанга дуу сонсдог залуус их байна. Сонсгол буурдаг. Нэгэнт алдсан сонсголыг сэргээхэд хэцүү. Үйлдвэр 90-98 децибел дуу чимээ гаргадаг. Тэгтэл үүнтэй дүйцэх хэмжээний давтамжаар залуус сонсдог. Энгийн ярианы төвшнөөс дан дээшээ сонсдог. Мэдрэлийн ядаргаанд өртөхөөс гадна хамгийн гол нь аажимдаа сонголгүй болох аюултай.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

🙊🙉🙈🙏🙏🙏 2022-01-21 202.126.89.164

ИЙМ МУУХАЙ УТААТАЙ, УГААРТАЙ , ХОГТОЙ, БОХИРТОЙ, ТҮГЖРЭЛТЭЙ, НООХОЙРСОН ХОТ СУУРИНГ АРД ИРГЭД, МОНГОЛЧУУД, ХҮН БА ТӨР ЗАСАГ ӨӨРСНӨӨ Л ГАРААРААА Л БАЙГУУЛЖ БАЙНА. ӨӨРСДӨӨ ҮЙЛИЙН ҮРЭЭРЭЭ БАЙГУУЛСАН НООХОЙРСОН ХОТДОО ӨӨРСДӨӨ Л ЗОВЖ БАЙНА ОДОО ЯАЯ ГЭХЭВ ‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж