Атлантын далайн хамгийн өмнөд цэг, Антарктидийн тойргийн яг дээхнэ орших нам гүмхэн Английн арал дээр музей нээгдэв. Энэ бол Өмнөд Жиоржиа арал юм.
Энэ арал дээр ажиллаж амьдрахад тун бэрх. Учир нь хамгийн ойрын онгоцны буудал орохын тулд дөрөв хоног завиар явна. Шинэ хүнс ховор, интернэт бараг байхгүй гэхэд болно. Заримдаа нисдэг тэргийг ч хөмрүүлэхүйц хүчтэй шуурга дэгддэг.
Энд байнгын оршин суугч гэж байхгүй бөгөөд ердөө эрдэмтэд, засвар үйлчилгээний ажилтнуудаас бүрдсэн 20 орчим хүн л түр байдаг аж. Гэтэл дээрх нөхцөл байдал болон цар тахлыг үл харгалзан энд музей үүд хаалгаа нээсэн нь сонирхолтой.
Бөмбөрцгийн хамгийн үзүүрийн цэгт музей ажиллуулна гэдэг амаргүй байж таарна. Музейн ажилтнуудын дийлэнх Англиас буюу 13 мянга орчим км зайнаас ажилдаа ирдэг байна. Тэд 18 цагийн нислэгээр Өмнөд Жиоржиад ирэх бөгөөд замдаа Африкийн эрэг дээрх Кабо Вердед хоёр цаг зогсох аж. Онгоц Фолклэнд арал дээр газардсаны дараа тэд загас агнуурын эргүүлийн завиар дөрвөөс зургаан цаг зарцуулан байж зорьсон газартаа ирдэг байна.
Цар тахлаас өмнө уг музей үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байсан бөгөөд зун бүр 100 орчим хөлөг онгоцоор 10 мянга гаруй зочин ирдэг байжээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2022-01-21 213.87.155.246
**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
зочин 2022-01-21 202.21.100.210
Хөөрхий сэтгүүлчид хоолоо олох гэж л ингэж алдаг оног орчуулж, зарим нь цүнх барьж амьдарах гэж зовж л яваа улс бас болоогүй өөр хоорондоо өрсөлдөнө. Намын харъяаллаар гадуурхагдана., Ингэж явж байгаад сонгуулийн дараа яах ч юм билээ. Манай нийгэм ийм л 9 шид нь бүрдсэн Монголын сайхан орон.
Зочин 2022-01-21 64.119.30.120
Сайхан газар байна. Харин энэ сэтгүүлч нар а**х юм аа. Орчуулгаа хянадаггүй юм байх даа. Хамгийн ойрын нисэх онгоцны буудал хүртэл 4 хоног завиар явна гэснээ удалгүй Фолкланд аралд онгоцоор газардсаны дараа 4-6 цаг завиар явж зорьсон газартаа хүрнэ гэнээ. Юу гэж ойлгох вэ?