Рузвельтийн хөшөөг байгалийн түүхийн музейгээс “хөөв” | News.MN

Рузвельтийн хөшөөг байгалийн түүхийн музейгээс “хөөв”

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Рузвельтийн хөшөөг байгалийн түүхийн музейгээс “хөөв”

Рузвельтийн хөшөөг байгалийн түүхийн музейгээс “хөөв”

Рашмор ууланд дүрийг нь сийлж мөнхөлсөн дөрвөн ерөнхийлөгчийн нэгээр тодорсон Теодор Рузвельтийн хөшөөг Манхэттен дэх АНУ-ын байгалийн түүхийн музейгээс “хөөжээ”. Эцгийнхээ хамт Нью-Йорк хотноо 1869 онд үүсгэн байгуулсан тус музейн гаднах хөшөө цаашид байх нь зохимжгүй гэж үзэн буулгасан байна.

АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийн морь унаж, хажуудаа индиан болон африк хүн дагуулсан хүрэл хөшөөг Лхагва гаригийн шөнө буулгажээ. Тус хөшөө нь АНУ-ын байгалийн түүхийн музейн гадна 80 гаруй жилийн турш сүндэрлэсэн ч ийнхүү буулгаж, Хойд Дакота дахь өөрийнх нь нэрэмжит номын сан руу нүүлгэсэн байна.

Теодор Рузвельт нь 42 насандаа ерөнхийлөгч болсноор АНУ-ын түүхэнд хамгийн залуу төрийн тэргүүн болж байв. Тэрбээр Орос, Японы эзэнт гүрний хоорондох дайныг төгсгөхөд зуучилсан үүргээрээ 1906 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

Гэвч 2020 онд америк цагдаа хар арьст залуугийн хүзүүн дээр хэтэрхий удаан өвдөглөж, амьсгалах боломж олгохгүй байсаар хөнөөсөн хэргийн дараа улс орон даяар төдийгүй олон улсад арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаал тэмцэл өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор Америкийн уугуул иргэн болон индиан залууг, хар арьст эрэгтэйн хамт хажуудаа зогсоосон түүний хөшөө маргаан дагуулжээ. Улмаар хөшөөг нүүлгэхийг өнгөрсөн зургадугаар сард санал асуулгаар шийдвэрлэсэн бөгөөд хөшөөг нүүлгэхэд хоёр сая ам.доллар зарцуулах аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-21 103.26.195.161

АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузьвелт 1943 онд Каирт болсон АНУ.Анли, Хятадын уулзалтан дээр Хятадын төлөөлөгч Чанкайши гадаад монголыг хятадад нэгтгэх тухай асуулт тавихад энэ асуудлыг ЗХУ-тай ярьж шийдэх шаардлагатай гээд Чанкайшигийн саналыг хүлээж аваагүй гэдэг.Энэ утгаараа, дараа Ялтын гэрээний дагуу Хятад улсаар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээлгэхэд нөлөөлж байсан манай улсад ээлтэй нөлөө үзүүлсэн удирдагч байжээ.

Avatar

Угаасаа өмнөх гэрээгээр (Тегераных байхаа) 2022-01-21 23.92.142.182

АНУ, Гадаад Монголын Тусгаар Тогтнолыг Хятад Улсаар хүлээн зөвшөөрүүлэх үүрэг хүлээсэн байсан.

Avatar

Зочин 2022-01-21 103.229.122.100

ИНДИАНЫ НУТАГ ХАР АРЬСТ БООЛ ХОЁР БОЛ АМЕРИК ГЭЖ БАЙНАА ЭНЭ ХӨШӨӨ УТГА АЙН ЮУН БУРУУ ГЭЖ ҮНЭН Ш ДЭЭ

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-21 202.131.245.243

Цагаан арьст дарангуйлагч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж