Рашмор ууланд дүрийг нь сийлж мөнхөлсөн дөрвөн ерөнхийлөгчийн нэгээр тодорсон Теодор Рузвельтийн хөшөөг Манхэттен дэх АНУ-ын байгалийн түүхийн музейгээс “хөөжээ”. Эцгийнхээ хамт Нью-Йорк хотноо 1869 онд үүсгэн байгуулсан тус музейн гаднах хөшөө цаашид байх нь зохимжгүй гэж үзэн буулгасан байна.
АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийн морь унаж, хажуудаа индиан болон африк хүн дагуулсан хүрэл хөшөөг Лхагва гаригийн шөнө буулгажээ. Тус хөшөө нь АНУ-ын байгалийн түүхийн музейн гадна 80 гаруй жилийн турш сүндэрлэсэн ч ийнхүү буулгаж, Хойд Дакота дахь өөрийнх нь нэрэмжит номын сан руу нүүлгэсэн байна.
Теодор Рузвельт нь 42 насандаа ерөнхийлөгч болсноор АНУ-ын түүхэнд хамгийн залуу төрийн тэргүүн болж байв. Тэрбээр Орос, Японы эзэнт гүрний хоорондох дайныг төгсгөхөд зуучилсан үүргээрээ 1906 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.
Гэвч 2020 онд америк цагдаа хар арьст залуугийн хүзүүн дээр хэтэрхий удаан өвдөглөж, амьсгалах боломж олгохгүй байсаар хөнөөсөн хэргийн дараа улс орон даяар төдийгүй олон улсад арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаал тэмцэл өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор Америкийн уугуул иргэн болон индиан залууг, хар арьст эрэгтэйн хамт хажуудаа зогсоосон түүний хөшөө маргаан дагуулжээ. Улмаар хөшөөг нүүлгэхийг өнгөрсөн зургадугаар сард санал асуулгаар шийдвэрлэсэн бөгөөд хөшөөг нүүлгэхэд хоёр сая ам.доллар зарцуулах аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ