Серби улс "Рио Тинто"-гийн литийн төслийн лицензийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Серби улс "Рио Тинто"-гийн литийн төслийн лицензийг цуцаллаа

Серби улс "Рио Тинто"-гийн литийн төслийн лицензийг цуцаллаа

Серби улсад Англи-Австралийн хамтарсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалын улмаас тус улсын засгийн газар өчигдөр "Рио Тинто"-гийн литийн төслийн лицензийг цуцалсан байна.

Уул уурхайн "Жадар" төсөл байгаль орчинд хор хөнөөл учруулж байна гэж үзсэн учраас хэд хэдэн ногоон бүлгэмүүд 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх уг төслийг зогсоохийг шаарджээ. Хэрэв энэхүү төсөл амжилттай болсон бол "Рин Тинто" групп топ 10 лити үйлдвэрлэгчийн нэг болох байв.

“Литийн төсөлтэй холбоотой бүх шийдвэр, лизензүүд ийнхүү цуцлагдаж байна. Энэ бол төгсгөл” гэж Сербийн ерөнхий сайд Ана Брнабик хэлжээ. Мөн тэрбээр "Рио Тинто"-г төслийн талаар иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэж буруутгасан байна.

"Рио Тинто" групп энэ долоо хоногийн эхээр Жадараас анхны олборлолт хийх хугацаагаа 2027 он хүртэл хойшлуулсан. Төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг өнгөрсөн жил үзэглэсэн билээ. Тэд уг төслийнхөө хүрээд керамик эдлэл, батерей үйлдвэрлэлд ашигладаг борын хүчил, угаалгын нунтагт хэрэглэгддэг натрийн сульфат, нэг сая цахилгаан машин тэжээхэд хангалттай хүрэлцэх лити үйлдвэрлэхээр төлөвлөж байсан аж.

Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 58 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэж, улмаар Европын хамгийн том литийн уурхай болох байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж