Аймаг, орон нутгийн удирдлагууд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Аймаг, орон нутгийн удирдлагууд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Аймаг, орон нутгийн удирдлагууд хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Сар шинийн баяр, омикроны оргил үе хоёр давхцаж, иргэдийг айдаст автуулав. Аймаг, орон нутгууд ч үүнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоож эхэллээ. Одоогоор Увс, Завхан, Орхон, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод, Дорноговь зэрэг найман аймаг Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргаад байна.

УОК-оос аймаг, орон нутгийн удирдлагуудад хязгаарлалт, хөл хорио тогтоох эрхийг нь өгчээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан ярихдаа “Халдварын эхэн үед бүх асуудлыг УОК нэгтгэж, шийдвэрлэж байсан. Өнгөрсөн зунаас эхлэн аймаг, нийслэлийн удирдлагуудад зарим эрхийг өгсөн. Эрсдэлийн үнэлгээг өөрсдөө хийгээд, зохион байгуулалтын арга хэмжээ аваарай гэсэн. Аймаг, нийслэлийн удирдлагууд засаг төрийн төлөөлөл учир энэ эрх үүргийг нь хариуцуулж өгсөн. Бүх цаг үед Засгийн газар, УОК бүх ачааг үүрч, шийдвэрлэх боломж байхгүй учир шат шатанд нь асуудлыг хариуцуулсан. Ороогүй асуудал, очоогүй газар, оролцоогүй зүйл байхгүй” гэжээ.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Замын-Үүд сум руу нэвтрэх хүмүүс тус сумын онцгой комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай байгаа аж. Учир нь саяхан тус суманд онц дэглэм тогтоож, чингэлэг тээврийг түргэсгэх, Эрээний боомт дээр гацсан ачаа барааг татан авах ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн билээ. Тиймээс Замын-Үүдэд халдварын давлагаа үүсэхээс урьдчилан сэргийлж, авто зам, төмөр замын зорчигч тээврийг хязгаарлаж эхлэв.

Цаашдаа аймаг орон нутгуудад хөл хорио, хязгаарлалт тогтоохыг Улсын онцгой комисс бус аймаг засаг дарга нар, холбогдох албан тушаалтнууд шийдэх болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж