Ehlel Amjilt 2 компани Туркээс 2 сая долларын хөрөнгө оруулалт авч чадлаа

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Ehlel Amjilt 2 компани Туркээс 2 сая долларын хөрөнгө оруулалт авч чадлаа

Турк улсын Истанбул хотод #Ehlel #Amjilt 2 компанийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад 150 орчим Турк компани хүрэлцэн ирж оролцсон бөгөөд бид бүхэн эхний ээлжид 2.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг Туркийн талаас авахаар гэрээг үзэглэж чадлаа.
Одоо Туркийн талаас хамтрах түнш байгууллага маань 2022 оны гуравдугаар сард Монголд ирж, хоёр компанийн үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд ямар төсөл дээр хамтран ажиллах болсныг та бүхэн маань тун удахгүй мэдэх болно.
Турк улсад зохион байгуулсан уг арга хэмжээг бид бүхэн ямар нэгэн төрийн байгууллага, гуравдагч этгээдийн зуучлалгүйгээр зөвхөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зохион байгуулсан. Бидний тооцоолж байснаас хавь илүү олон байгууллага ирж оролцон, олон байгууллагатай хамтран ажиллах сувгуудыг нээж чадлаа.
Монгол технологийн компани Дэлхийн зах зээлд өрсөлдөх тэр боломжийг олж харсан гадаадын компаниудын уулзалтын дараалал маш их байсныг энд цохон тэмдэглэж байгаадаа таатай байна. Мөн бид бүхэн дараагийн нэгэн гайхалтай төслийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаа 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод хийхээр төлөвлөж байна. Уг арга хэмжээгээ эх орондоо ч хийхийг зорьж байна.
Гадаад улсаас хөрөнгө оруулалт босгох чадвар эзэмшинэ гэдэг олон олон монгол стартапдаа МӨС ХАНЗАЛСАН үйлдэл болох байх гэж итгэж байна.
Хэдхэн жилийн дараа #Ehlel #Amjilt гэсэн өвөрмөц содон нэр бүхий уг хоёр компани Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсон байх тэр сайхан мөчийг одооноос бүтээлцэж байна.
#Ehlel #Amjilt бол Монголын компаниудын дэлхийн хэмжээнд АМЖИЛТТАЙ ажиллахын ЭХЛЭЛ байх болно. Энэхүү гайхалтай үйл явдал маань цааш цаашдын олон олон монгол компанид БУЛГАН СҮҮЛТЭЙ байх болтугай.
Хүндэтгэсэн Ч.Батзаяа /Ehlel/
Ж.Шижир /Amjilt/
Хөрөнгө оруулалтын саналын төслүүдийг та бүхэн http://ehlelamjilt.com вэб сайтаас сонирхож болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж