АТГ: УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийг түр саатуулсан

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

АТГ: УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийг түр саатуулсан

АТГ: УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийг түр саатуулсан

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 19-нд албадан саатуулжээ.

Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж.

Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад "УБТЗ" нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, түр саатуулсан нь үнэн" гэв.

Ж.Пунцагийг 2019 онд Тагнуулын ерөнхий газраас ажлын байранд нь нэгжлэг хийж, гурван ажилтны хамт баривчилж байсан. Тэрбээр нэг бус удаа хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгэл авч байжээ.

Үүнээс өмнө Гадаадын иргэн, харъяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2014 онд “Си ар си жи девеломент Монголиа” ХХК-ийн удирдах албан тушаалтан хятад иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож, нэг жил зургаан сар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж