Орос бүх флот дээрээ тэнгисийн цэргийн сургуулилалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Орос бүх флот дээрээ тэнгисийн цэргийн сургуулилалт хийж байна

Орос бүх флот дээрээ тэнгисийн цэргийн сургуулилалт хийж байна

Оросын тэнгисийн цэргийн хүчин нэг, хоёрдугаар сард Номхон далайгаас Атлантын далай хүртэлх бүх флотоо оролцуулан өргөн хэмжээний цэргийн сургуулилалт хийхээр болжээ. Барууныхантай сөргөөцөлдөж буй энэ цаг үед Оросын цэргийн хүчин улам эрчимжиж байгаагаа илэрхийлсэн сүүлийн үеийн үзүүлбэрүүдийн нэг нь уг сургуулилалт болж байна.

Сургуулилалтын үндсэн байрлал Оростой зэргэлдээх далайн хэсгүүдэд болно. Мөн Газар дундын тэнгис, Хойд тэнгис, Охотскийн тэнгис, зүүн хойд Атлантын далай, Номхон далайд байлдааны сургуулилалт хийх аж. Энэ хүрээнд 140 байлдааны болон туслах хөлөг онгоц, 60 нисэх онгоц, 1000 цэргийн техник хэрэгсэл, 10 мянга орчим цэргийн алба хаагчдыг татан оролцуулна гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгээс харахад тэд Номхон далайн флотын хамгийн сүүлийн үеийн дизель-цахилгаан шумбагч онгоцны туршилт хийж байжээ. Тэд Япон тэнгисээс хуурай газрын бай руу Калибр далавчит пуужин харваж буйг харуулсан байна. Уг пуужин Оросын Алс дорнод Хабаровск мужийн эрэг орчимд байх байг 1000 гаруй км зайнаас оножээ.

Орос, Хятад, Иран гэсэн гурван улс өнөөдөр /2022.01.22/ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж