"Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн дэргэд сүүлийн үеийн технологитой, бүрэн автомажсан шинэ үйлдвэр барихаар болжээ. Урьдчилсан мэдээллээр тус компанийн баруун бүсийн үйлдвэр шиг хүчин чадалтай шинэ үйлдвэр барьж байгуулахад 10 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна. Энэ талаар салбарын сайдаас тодрууллаа.
БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Өнөөдөр хоёр ажлын хэсэг байгууллаа. "Тавантолгой түлш" компанийн хувьд зөвхөн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Цаашид энэ компани цогц утгаараа ажиллах ёстой. Ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван шат дамжлага дамждаг. Нэгдүгээрт, судалгаа шинжилгээ хийх ёстой. Хоёрдугаарт, туршилт хийх, гуравдугаарт, үйлдвэрлэх ёстой. Тийм учраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд "Тавантолгой түлш" компанийн дэргэд лаборатори яаралтай байгуулж, судалгаа шинжилгээ хийж, турших үүрэг чиглэл өглөө. Өнөөдөр шахмал түлшний түүхий эд нь мидлин. Энэ түүхий эдээр цаашид үйлдвэрлэх нь зөв эсэхийг судална. Дараа нь сайжруулсан шахмал түлшний стандарт гаргана. Тодорхой хэмжээнд түүхий нүүрсний хэмжээг бага зэрэг бууруулж, сайжруулсан шахмал түлшний стандарт гаргасан. Иргэд хоёр асуудлыг ярьж буй. Шахмал түлш түлэхдээ зуур таарна, таарахгүй. Хоёрдугаарт, яндангаа хөөлнө, хөөлөхгүй гэдэг асуудал. Монгол Улсад утааны стандарт гэж огт байхгүй байна.
Бүсчилсэн хэлбэрээр утааны стандарт тогтооно. Хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотын айл, аж ахуйн нэгжүүд галлагаа хийхдээ нэг стандарттай байх ёстой. Жишээлбэл, томоохон уурын зуухууд өнөөдөр 73 мянган түүхий нүүрс түлж байна. Гэр хороололд бүртгэлтэй айл өрх, албан байгууллагын 182 мянган нам даралтын зуухыг 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшээр галлахгүй. Харин тэрний оронд нам даралтын зуухыг цахилгаан, хий гэх мэт өөр шийдлээр шийддэг болно. Мөн агаарын бохирдолд автомашины утаа их нөлөөлж байна. Монгол Улсад 1.2 сая орчим хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс Улаанбаатарт 652 нь байдаг.
Бас БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг "Тавантолгой түлш" компанийн зүүн бүсийн үйлдвэрийн дэргэд сүүлийн үеийн технологитой, бүрэн автомажсан шинэ үйлдвэр барина. Урьдчилсан мэдээллээр, баруун бүсийн үйлдвэрийн хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулбал 10 орчим сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан. Баруун бүсийн үйлдвэрийг зүүн тийш нүүлгэх зардал бас бараг 30 тэрбум төгрөг болж буй. Тэгэхээр баруун бүсийн үйлдвэрийг ашиглахгүй шинэ үйлдвэр ашиглалтад орсон өдрөөс үйл ажиллагааг нь зогсоож, нөөц хадгалах агуулахаар ашиглана.
Салбарын сайд өнөөдөр /2022.01.21/ "Тавантолгой түлш" компанийн ТУЗ-ийн гишүүд, удирдлагууд болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал, хариуцсан дэд захирал, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачидтай БОАЖЯ-ны хурлын танхимд уулзаж, эрдэмтдийн зөвлөл байгуулах юм байна.
Зочин 2022-01-21 64.119.25.241
Английн утаанаас салсан бэлээхэн туршлага бна шдээ. Хийн түлшинд шилжвэл илүү бодитой биш үү.
Зочин 2022-01-21 202.179.21.217
Мөнгө л идэх арга. ямар ирээдүй байна, ингэж хөгжилд хүрэхгүй дээ. Чингис фонтын мөнгийг идсэн уусаныг гайхаад л байгаа болохоос түүгээр хийсэн бүтээсийг ярихгүй юм. Амгалан дулааны станц нэг л бүтээн байгуулалт нь. Түүний шугам сүлжээг өргөтгөхөөд их л утааны асуудал шийднэ дээ. Сайд хүний ухаан сэтгэл арай л илүү ирээдүйтэй зүйлд хандмаар юм. Энэ нөхөр л лав биш бололтой.
ХӨӨЕ ХӨӨЕ САЙДААА 2022-01-21 202.179.24.89
ХӨӨӨШ ХӨӨШ БАТ-ЭРДЭНЭЭ … БАЙЖ ҮЗЭЭРЭЙ … 200,000 АЙЛД ХАЛААГУУР АВАХАД БАРАГ НААД МӨНГӨ ЧИНЬ ХҮРЭЭД ИЛҮҮ ГАРААД ЦААНА НЬ ҮЛДИЙ ШҮҮ. ТЭРИЙГ ИД… ТЭР НЬ ШУЛУУН…. ТЭГЭЭД АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ 5-Р СТАНЦАА 1-2 ЖИЛИЙН ДОТОР ОРУУЛЧИХ.
Зочин 2022-01-21 64.119.16.123
ДЭД БҮТЭЦ БАРИАЧ ЭЭ ХЭДИЙ БОЛТОЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШТЭЙ ЗУУРАЛДАХ ВЭ
Зочин 2022-01-21 192.82.88.26
Төв аймагт нүүрс хадгалдаг дундын цэг дээр ээл тэр шинэ үйлдвэрээ бариач дээ
Зочин 2022-01-21 139.5.217.44
Bolio shahmal tulsh nertei balag chin duusaagui bhad yun dahin uildver ve. Bitgi munguni tsavchaa hiigeed bai
Зочин 2022-01-21 104.205.131.167
Болж үзээрэй хурган коммунистууд аа !
Зочин 2022-01-21 66.181.161.121
Сайд болоод 3 дахь ажлын өдрөө "Барууныг нь нураа, зүүнд шинийг 30 тэрбумаар барь" онцгой шийдэл гаргав. Манай шинэ дарга сайд нар яг л ингэж ажлаа эхэлдэг. Шинэ дугуй бүтээх бөөн хүслэн. Гэтэл 200 орчим жилд шинэ дугуй ерөөсөө бүтээгдээгүй. Зөн совин сэтгэлийн дуудлагаа гэж. Мөнгө нь төрийнх болохоор халаглаад байх юу байхав.
Зочин 2022-01-21 213.87.155.246
)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-21 202.9.46.126
Энэ хүн хариуцлагаас айхгүй хордож үхэж байгаа нөхдүүд хохи чинь би яасан ч унахгүй ардаа асар өндөр хүчтэй татаастай гэсэн шүү. Хүрэлсүх еөкийг шууд жийж байна ш дээ. Агуу чяртай юмаа. Үйлдвэрлэл 3 шаттай. Одоо лабарторио байгуулна гэж байгаа нь урьдах хүнээ хэлбэрдэн матаж байна.
Зочин 2022-01-21 202.21.108.51
ӨМНӨГОВЬД ТАВАН ТОЛГОЙ УУРХАЙНХАА ДЭРГЭД БАЙГУУЛААЧЭЭ ХҮН АМ СУУРЬШМАЛ ГАЗАРТ ТОХИРОХГҮЙ БАЙНА ДАА..ХОТОД ОЙР ЗОХИЦОХГҮЙ БАЙНА ДАА..
Зочин 2022-01-21 202.21.108.51
энэ үйлдвэрүүдээ ТАВАН ТОЛГОЙ НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ДЭРГЭД БАЙГУУЛААЧЭЭ…БАЙГАЛЬ ОРЧИН БОХИРДУУЛЖ БАЙНА..
Зочин 2022-01-21 150.129.142.10
Oron suuzand ger horoollinhoo humuusiig ter mongooroo oruulaach. Bas ter mongonoos hulgailah gej iim yum yarij baigaa MAN iin mafiagiinhan.
Зочин 2022-01-21 1.46.131.123
Дэлхийн тогтсон стандарт байгаа юм биш үү. Монголд зориулж стандарт хийх хэрэгтэй юм уу. Гадаадын мэдээгээр манайх маш их бохир агаартай гэж гарч байна
Zochin 2022-01-21 147.161.192.91
Герман, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнуудаас технологи худалдаж авсан нь дээр байхдаа. Манай эрдэмтэд чаддаг байсан бол юу гэж утаандаа хордоод байж байх вэ дээ.
зочин 2022-01-21 202.21.124.132
За энэ хүн ээлжит попролтоо л эхэлж байна даа.
Ok 2022-01-21 66.181.181.166
одо дээр нь нэмэгдээд л бас баахн мөнгө идсэн, сайжруулсан жорлон төсөл, ус төсөл, үнэн хулгайч төр засагтай юмаа, би бсан бол хөдөөнөөс байр авах чадалтай иргэдийг л шууд хотод амьдрах эрхийн өгөөд л, байгаа 200 мянгаа жил жилээр 50000 мянгааар нь жижиг дэд станцууд бариад стандартын жижиг хаусууд бий болгоод л , нэг 10 жилйин дараа ямар утаа байхгүй, модон жорлон байхгйү үнэн тансаг норвег шиг хаус хороолл бий болгоно, тгээд хөдөөнөөс орж ирэх гэж байга хүмүүст нарийн шалгуур тавина,
ok 2022-01-21 66.181.181.166
үнэн баас царайлсан толгойтой удирдагчидтай улсдаа бид, аль 30 жилийн өмнөөс л ингэж заваарч мөнгө идсээр одоо дахиад л энэ байдл нь хэвээрээ, зүгээр наад хүмүүсээ байранд оруулаад, эсүүл наад мөнгөөрөө дулаан цахилгаан шийдсэн дэд бүтцийн жижиг станцууд байгуулаад наад бага багааар цогцоор нь хөрсний бохирдол , ус дулаантай нь жижиг хаус болгоод шийдээд явалдаа, одо 30 жилйин дараа гэрээ хороолол нь нэг дахин үржицэн ач нар маань ингээд заваараад явж байх юм бналэдээээ, ёстой хэлэх муу үг олдо
Схд иргэн 2022-01-21 103.10.21.233
Нүүлгэхээ болиод шинээр барихнээ бас л мөнгө цавчих аргаа ологч сайд болжээ монголд шуналтай хүн л дарга болдог тушаал дэвшүүлдэг биздээ
s** 2022-01-21 64.119.29.132
s** zaaval yum tuleh yumuu?
Зочин 2022-01-21 64.119.24.219
Юу солиороод байгаа ЖДҮ-чин бэ. Сайжруулсан шахмал түлш гээч Хүрэлсүхийн өөрийгөө PR болгосон элий мөнгө идэх нэг аргын хэргийн ажлаа одоо больж үзээрэй.
зочин 2022-01-21 202.131.244.66
утааны стандарт гэж юу байхав дээ. агаарын чанарын стандарт гэж байгаа биз дээ. үйлдвэр нүүлгэхэд 30 тэрбум, шинэ үйлдвэр 30 тэрбум ????????
ИНГЭЖ ЯРИВАЛ БУРУУДНА ДААА 2022-01-21 202.126.89.164
Эээ УТААНЫ СТАНДАРТ Ч ГЭХ ШИГ…
АГААРЫН МӨН ЧАНАР ЮУ БИЛЭЭЭ ⁉️ МӨН ЧАНАРТ НЬ ОРШООХ ЧИНЬ ТАНАЙ ЯАМНЫ ҮҮРЭГ ҮҮРЭГ ‼️
зочин 2022-01-21 103.26.193.147
юун лаборитори вэ. ингээд л баахан багаж авч зардал гаргана. ганц сайжруулсан түлшинд. сургууль соёл төгссөн хүн мөн үү
ЭРДЭМТЭН МЭРГЭД МИНЬ 2022-01-21 202.179.24.167
УС АГААР ХӨРС ТЭР ЧИГТЭЭ ЖОРЛОН, ОРШУУЛГА ДУНДАА ЧИХЭЛДЭЖ 30 ЖИЛ АМЬДАРЛАА. ЭНЭ ОЛОН ЭРДЭМТЭН МЭРГЭД МААНЬ ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДААД 200,00 ӨРХИЙН ӨВЛИЙН 10-4 САР ХҮРТЛЭХ ДУЛААНЫ АСУУДЛЫГ ГИЙДЧИХЭЖ ЧАДДАГҮЙМ БОЛОВ УУ. ХАЙБРИД ХАУС ГЭЧИХСЭН ГАНЦ ЗАЛУУ ҮЗЭЭД Л ЯВАХЫН. ТЭРИЙГ НЬ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД СУДЛААД ШИНЖЛЭХ УХААНЧААР ХЭРГЭЖҮҮЛЧИХВЭЛ БОЛДОГГҮЙЛ ЮМ БАЙХ ДАА. ЭХРХЭМ МЯНГАНЫ СУУТ УЛСТӨРЧ ӨӨ, ЗУУНЫ ШИЛДЭГ АКАДЕМИЧ ЭРДЭМТЭД ЭЭ, ЖАРАНЫ ШИЛДЭГ ЭДИЙН ЗАСАГЧИД АА, ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮДЭЭ
Зочин 2022-01-21 202.126.89.164
МУНДАГУУДЫН БИЛИГ БИЛГҮҮН НЬ ХҮРЭХГҮЙ ГЭСЭЭН 😄😄😄
ЭРДЭМТЭН МЭРГЭД МИНЬ 2022-01-21 202.179.24.167
ЭНЭ УЛС ШУА-ТАЙ . ТЭНД НЬ ХЭДЭН ЗУУН ГАВЪЯАТ ТӨРИЙН СОЁРХОЛТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АГУУ ИХ АКАДЕМИЧУУДТАЙ , ХЭДЭН МЯНГАН ШУ-НЫ ДОКТОРТОЙ , ХЭДЭН ЗУУН МЯНГАН МАГИСТРУУДТАЙ , 50,000 ОЮУТАН СУРДАГ ИНЖЕНЕРИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ. ХЭДЭН АРВАН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ БАГШ ОЮУТНЫ БАЙГУУЛЛАГУУДТАЙ, ТЭР БҮХ БҮТЭЦ СИСТЕМЭЭРЭЭ ТӨРӨӨС БОЛОН ТӨСВӨӨС 100 ХУВЬ ТЭЖЭЭГДДЭГ . ГЭТЭЛ 1,0 САЯ ХҮНТЭЙ НИЙСЛЭЛД 200,000-ХАН ӨРХ АМЬДАРДАГ.
Зочин 2022-01-21 66.181.161.5
3 жил 30 сая доллараар тогтохгүй их мөнгө урслаа
zocnin 2022-01-21 102.91.5.123
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
setgegch 2022-01-21 203.98.76.186
za bas sudlana ahin shinjlene zaawal vildveriin derged labarotory baiguulna,,,,, buun zardal l yarij suuna ,,,, UBd labaratory shig ih alga bhad