Улсын нэгдсэн төсвийн зарлага, татварын орлого нэмэгдэв | News.MN

Улсын нэгдсэн төсвийн зарлага, татварын орлого нэмэгдэв

Улсын нэгдсэн төсвийн зарлага, татварын орлого нэмэгдэв

Улсын нэгдсэн төсвийн зарлага, татварын орлого нэмэгдэв

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.8 (36.5 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.2 (34.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 15.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оныхоос 1.5 (34.5 хувь) их наяд төгрөгөөр багасчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн арванхоёрдугаар сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 4 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр багасч, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 678.2 (49.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны аравдугаар сард 270.3 тэрбум, арваннэгдүгээр сард 339.2 тэрбум, арванхоёрдугаар сард 1 их наяд төгрөгийн алдагдалтай байв. Улсын нэгдсэн төсвийн орлогод Тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оныхоос 3.8, татварын бус орлого 0.9 нэгж хувиар нэмэгдэж, татварын орлого 2.5, ирээдүйн өв сангийн орлого 2.2 нэгж хувиар багассан аж.

Татварын орлого 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.8 (32.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.1 (48.9 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 673.1 (42.4 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 628.2 (28.4 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 202.3 (27.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын орлого мөн сард 920 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 19 (2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оныхоос 3.2, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар нэмэгдэж, харин нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.8, онцгой албан татварынх 1.8, бусад татварынх 1.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.3 нэгж хувиар багасчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.7 (12.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оныхоос 1.9 (17.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ арванхоёрдугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 678.2 (49.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд хөрөнгийн зардал 772.9 (4.1 дахин) тэрбум, урсгал зардал 210.8 (19 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь 2021 онд өмнөх оныхоос 10.4, татаас 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин бараа үйлчилгээний зардлынх 8.2, хүүгийн зардлынх 2.2 нэгж хувиар багасчээ.

Хөрөнгийн зардал 2021 онд 3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 12.7 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Хөрөнгийн зардалд бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь өмнөх оныхоос 7.1 нэгж хувиар нэмэгдэж, харин барилга байгууламжийн зардлынх 5.3, тоног төхөөрөмжийн зардлынх 1.3, их засварын зардлынх 0.5, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.1 нэгж хувиар багассан байна. Хөрөнгийн зардалд энэ оны 12 дугаар сард 1 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 772.9 (4.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2022-01-21 102.91.5.123

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-21 124.158.120.82

Orlogo nemegdeed bga um bol tetgeveree nemeech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж