"Мөсний одод" юу хийж байна вэ? | News.MN

"Мөсний одод" юу хийж байна вэ?

"Мөсний одод" юу хийж байна вэ?

"Мөсний одод" юу хийж байна вэ?

Өвлийн олимпийн хамгийн сэтгэл татам, үзэгчдийн дуртай төрөл бол  уран гулгалт билээ. Мөсөн дээр спорт, урлаг хоёрыг хослуулдаг тус тэмцээны аваргууд үргэлж хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшиж, амнаас ам дамжин яригддаг. Бидний эчнээ сайн мэдэх олимпийн аваргууд, медальтнууд өдгөө хаана явна вэ?


Алина Загитова-Сэтгүүлч

Олимп, дэлхий, Европ, Оросын аварга татар охины уран тансаг үзүүлбэр, үзэсгэлэнт төрх нэг хэсэг үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уясан. Гэвч алдар нэр, амжилтад хүрсэн Алина Загитова 2020 оноос эхлэн их спортоосоо бага багаар хөндийрсөн. Хэдийгээр зодог тайлаагүй ч Оросын аварга, Европын аваргыг өнжиж, телевизээр гарах нь ихсэв. Өдгөө 19 настай тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академид сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байна.

2018 оны олимпийн аварга болсон түүний амжилтыг үнэлж, Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо акита үүлдрийн нохой бэлэглэж байв. Тэр япончуудын хайрыг татсан гэж хэлж болно. Алина өөрөө ч би Орост биш, Японд илүү танигдсан гэж байлаа.

Хайр дурлалын хувьд Алина албан ёсоор найз залуутай болоогүй ч түүний талаар элдэв янзын бор шар мэдээлэл энд тэндгүй цацагддаг. Хоккейн тамирчид болох Кирилл Капризов, Александр Романов, Дмитрий Воронков болон дасгалжуулагч Даниил Глейхенгауз нарыг түүнтэй янаг амрагийн холбоотой гэлцдэг.

Оросын нэгдүгээр сувгийн нэрэмжит уран гулгалтын цомын тэмцээн болон бусад шоуны үеэр Алина Загитова хөтлөгч, сурвалжлагчаар ажилласан билээ.

Ким Юна-Зар сурталчилгааны гүнж

“Мөсний гүнж” өдгөө зар сурталчилгаа, урлагийн хүн болсон. 2009 онд дэлхийн аварга, 2010 онд олимпийн аваргын титэм зүүж, Өмнөд Солонгосын ард түмний хайртай охин болсон тэрбээр хамгийн сүүлд 2014 онд мөсөн талбай дээр гарчээ. Үзэсгэлэнт Ким Юна "Kookmin", "Nike", "Korean Air", "Samsung", "Hyundai", "New Balance" зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болж, дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой тамирчдын жагсаалтад дээгүүрт бичигддэг.

"Samsung" компани Ким Юнад зориулан SPH-W7700” гар утсаа шинэчлэн загварчилж, худалдаанд гаргахад долоон сарын дотор нэг сая хувь зарагдсан аж. 2018 оны өвлийн олимпийн албан ёсны элч Ким Юна нэг хэсэг урлагийн салбарт хүч үзсэн бөгөөд “Yuna Kim: Fairy on the Ice”, “The Queen on Ice” гэх хоёр цомог гаргаад амжжээ.

Ким Юна сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог бөгөөд 2015 онд л гэхэд 3.1 тэрбум воны хандив өргөжээ.

Аделина Сотникова-Гоо сайханч

Сочигийн олимпийн аварга Аделина Сотникова одоо амар жимэр амьдран сууж байна. 2014 онд 17 настай охин нутаг дээрээ болсон олимпод Ким Юнаг ардаа орхиж, түрүүлснээсээ хойш бэртэл гэмтлээс салахаа больж, тэмцээнд оролцох нь цөөн болсон. Тэрбээр бэлтгэлийн талбай, дасгалжуулагчаа сольсон ч тусыг эс олов.

Ийнхүү нуруундаа хоёр удаа хүнд хагалгаа хийлгэсний эцэст 2020 оны нэгдүгээр сард зодог тайлж буйгаа зарлаж, дараагийн амьдралаа эхлүүлсэн. Одоо тэр өөрийн “Аделина Сотниковагийн гоо сайхны студи” гэх салоныг Москва хотод байгуулан, бизнес эрхэлж байна. Уран гулгалтын багш дасгалжуулагч мэргэжилтэй тэрбээр 2021 оноос “Спорт-Экспресс” сонинд тоймчоор ажиллаж эхэлжээ.

Евгений Плющенко-Дасгалжуулагч

Монголчуудын сайн мэдэх урт, шаргал үст Евгений 2006 онд ганцаарчилсан төрлөөр, 2014 онд багийн төрлөөр олимпийн аварга болсон түүхтэй. Европын аваргаар долоон удаа тодорч, дөрвөн олимпоос медаль хүртсэн тэрбээр замналынхаа турш бэртэл, гэмтэлтэй тэмцэж ирсэн. Сочигийн олимпийн үеэр нуруундаа авсан бэртлээс болж тэмцээнээ өндөрлүүлж, олимпийн дараа зодог тайлав.

2017 оны гуравдугаар сард Евгений өөрийн уран гулгалтын академиа нээж, авьяаслаг охид, хөвгүүдийг элсүүлэв. Олимпийн аварга Аделина Сотникова хүртэл түүнтэй нэг хэсэг хамтарч, номын дууг нь сонссон. Одоо тодроод буй Александра Трусова, Алёна Косторная нар Этери Тутберидзегийн шавь болохоосоо өмнө Евгений Плющенкогийн гараар дамжсан.

Евгения Медведева- Онлайн худалдаа эрхлэгч

Алина Загитова хүч түрэн гарч ирэхээс өмнө Евгения Медведева Оросын уран гулгалтын нүүр царай байлаа. 2018 оны олимпийн үеэр богино үзүүлбэртээ 81.61 оноо авч, түүхэн рекорд тогтоосон ч ердөө 20 минутын настай энэхүү рекордыг Алина Загитова эвдэж, алтан медаль хүртэж байв.

Японы анимэ, Солонгосын к-поп урсгалын хөгжимд дуртай Медведева нэг хэсэг Канадад суурьшиж, Брайан Орсерийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийсэн. Харамсалтай нь, Оросын дотоодын өрсөлдөөн, бэртэл гэмтэл хоёр түүнийг зодог тайлахад хүргэв. Медведева 2021 оны арванхоёрдугаар сард зодог тайлжээ. Москвагийн их сургуулийн оюутан тэрбээр “Evgenia Medvedeva” хэмээх бэлэн хувцас, гоёл чимэглэлийн брэндтэй. Тэрбээр ирээдүйд өөрийн гэсэн уран гулгалтын сургууль нээх хүсэлтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

)))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-21 192.82.68.10

Уран гулгалт ч оросуудын луйвар хэрээс хэтэрчихсэн төрөл дөө, холбоо энэ тэр нь ч оросуудын нөлөөнд автчихсан, орос л түрүүлж байдаг

Avatar

Зочин 2022-01-21 66.181.180.200

Одоо тодроод буй Александра Трусова, Алёна Косторная нар Этери Тутберидзегийн шавь болохоосоо өмнө Евгений Плющенкогийн гараар дамжсан.мэдэхгүй байж мэддэг юм шиг бүү худлаа ш**, Этери Тутберидзегээс оргуулж аваад бүр юучгүй болгож хаясан нөгөөдүүл нь бүтэхгүй болохоор нь буцаад гуйгаад эргээд ирсэн.үүнээс болж Алёна Косторная 3А гэдэг ультраси ангиллын урд нь хийдэг байсанер үсрэлтээ ч хийж чадахаа болиод карьер нь бараг дуусч байгаа.ер нь асуудлаа сайн судалж мэдээд бичиж байгаачээ

Avatar

Зочин 2022-01-21 103.80.210.183

монгол шиг бүх насаараа хий мөнгө аваад архи ууж шоудаад байгаа юм алга л байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж