Далай судлаачид Францын Полинез арлын ойролцоох Таити эргээс аварга том шүрэн хад олжээ. Уг шүрэн хад нь эргээс гурван километр зайд, 30 метрийн гүнд байсан аж.
"Энэ хэмжээний гүн уснаас олдсон хамгийн том олдворуудын нэг нь уг шүрэн хад болж байна” гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын газраас мэдэгдэв. “Бидний мэдэхгүй өөр олон олон экосистем бий. Тэднийг олж илрүүлж, хамгаалалтад авах хэрэгтэй” гэж эрдэмтэн Жулиан Барбер хэллээ.
Уг шүрэн хадыг арваннэгдүгээр сард далайн хамгийн бүрэнхий бүс рүү шумбах экспедицийн үеэр олжээ. Усан доорх зураг авалтаараа мэргэшсэн зурагчин Алексис энэ талаар хэлэхдээ “Аварга том хэмжээтэй, сарнайн өнгөт шүрэн хад маш урт сунаж тогтсон байсан. Яг л урлагийн бүтээл мэт” гэв.
Шүрэн хад нь хамгийн их аюулд өртөөд буй далайн экосистемүүдийн нэг юм. Энэ нь усанд ууссан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас үүдэлтэй бохирдол, далайн температурын өсөлт, химийн өөрчлөлтөд өртөмтгий байдаг аж.
Полинез арлаас олдсон шүрэн хад нь дээрх нөлөөлөлд өртөж, гэмтсэн шинж тэмдэггүй байжээ. Харьцангуй гүнээс олдсон тул байгалийн янзаараа хадгалагдан үлдэж чадсан байна. Далайд амьдардаг аливаа амьд биетийн 25 орчим хувь шүрэн хаднаас олддог ажээ.
Судлаачдын хийх дараагийн алхам бол шүрэн хадыг түшиглэж амьдардаг төрөл зүйлүүдийг олж илрүүлэх юм байна. Энэ хад нь цаашид 25 жил орчим ургах боломжтой аж.
Эх сурвалж: BBC
Зочин 2022-01-21 213.87.155.246
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-21 102.91.5.123
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Бат 2022-01-21 68.100.237.110
Хөөрөг гэнэ шүү … Манжууд монголчуудад бариулсан хог шүүдээ . Өнөөдөр хөөрөг бүү хэл жирийн тамхи татах ч хоцрогдсон .
Зочин 2022-01-21 103.26.193.30
хөөрөг хийх юмсан
Зочин 2022-01-21 64.119.21.150
Хөөрөг хийх эд ч биш л дээ. Амьд ургамал.
Зочин 2022-01-21 103.10.23.24
шүр гэдэг чинь амьд эс шүү дээ
Зочин 2022-01-21 120.151.56.17
Тэнэг гөлөг тийм л юм бодож байгаа даа. Элэнцэгний хөөрөг