Францын Полинез арлаас аварга том шүрэн хад олдов

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Францын Полинез арлаас аварга том шүрэн хад олдов

Францын Полинез арлаас аварга том шүрэн хад олдов

Далай судлаачид Францын Полинез арлын ойролцоох Таити эргээс аварга том шүрэн хад олжээ. Уг шүрэн хад нь эргээс гурван километр зайд, 30 метрийн гүнд байсан аж.

"Энэ хэмжээний гүн уснаас олдсон хамгийн том олдворуудын нэг нь уг шүрэн хад болж байна” гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын газраас мэдэгдэв. “Бидний мэдэхгүй өөр олон олон экосистем бий. Тэднийг олж илрүүлж, хамгаалалтад авах хэрэгтэй” гэж эрдэмтэн Жулиан Барбер хэллээ.

Уг шүрэн хадыг арваннэгдүгээр сард далайн хамгийн бүрэнхий бүс рүү шумбах экспедицийн үеэр олжээ. Усан доорх зураг авалтаараа мэргэшсэн зурагчин Алексис энэ талаар хэлэхдээ “Аварга том хэмжээтэй, сарнайн өнгөт шүрэн хад маш урт сунаж тогтсон байсан. Яг л урлагийн бүтээл мэт” гэв.

Шүрэн хад нь хамгийн их аюулд өртөөд буй далайн экосистемүүдийн нэг юм. Энэ нь усанд ууссан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас үүдэлтэй бохирдол, далайн температурын өсөлт, химийн өөрчлөлтөд өртөмтгий байдаг аж.

Полинез арлаас олдсон шүрэн хад нь дээрх нөлөөлөлд өртөж, гэмтсэн шинж тэмдэггүй байжээ. Харьцангуй гүнээс олдсон тул байгалийн янзаараа хадгалагдан үлдэж чадсан байна. Далайд амьдардаг аливаа амьд биетийн 25 орчим хувь шүрэн хаднаас олддог ажээ.

Судлаачдын хийх дараагийн алхам бол шүрэн хадыг түшиглэж амьдардаг төрөл зүйлүүдийг олж илрүүлэх юм  байна. Энэ хад нь цаашид 25 жил орчим ургах боломжтой аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж