Турк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээв | News.MN

Турк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээв

Турк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээв

Турк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээв

Туркийн төв банкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн Пүрэв гаригт  хуралдаж, бодлогын хүүг 14 хувьд “тогтвортой” байлгахаар шийдвэрлэсэн байна. Тус хороо инфляци огцом өссөн ч зээлийн хүүг бууруулах бодлогоо есдүгээр сараас хойш таван хувиар бууруулжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүг бууруулахыг шаардав.  Харин эдийн засагчдын зүгээс зээлийн хүүг өсгөх нь үнийн өсөлтийг бууруулах арга зам гэж эдийн засагчид зөвлөсөн байна.

Эрдоган бодлогын хүүгээ өсгөхийн оронд турк лирийн ханшийн уналтыг зогсоох уламжлалт бус арга хэмжээ авахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд Туркийн мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас үүдэлтэй алдагдлыг нөхөх замаар иргэдийг хадгаламжаа лирээр хадгалахыг дэмжих хөтөлбөр багтжээ.  Гэхдээ энэ хөтөлбөр төрийн санд нэмэлт дарамт учруулж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна.

Өнгөрсөн жилд лирийн ам.доллартай харьцах ханш 45 орчим хувиар унажээ. Туркийн инфляци өнгөрсөн сард 36 хувиар өсч, сүүлийн 19 жилийн дээд хэмжээнд хүрчээ. Нийт 84 сая орчим хүн амтай тус улсын олон иргэнд хүнс болон бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн худалдан авахад хүндрэл учирч буй аж.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-21 102.91.5.123

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж