Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ | News.MN

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг зардаг Нарантуул зах өдийд сар шинийн бэлтгэлээ хийх гэсэн хүмүүсийн хөлд дарагддаг байлаа. Худалдаачдын биесээсээ өрсөн орилох, хүмүүсийн нэгнээсээ түрүүлж бараа авахаар дайрдаг үе ард үлджээ. Хоёр жилийн өмнөөс худалдаа эрхлэгчид энэ байдалд дассан гэнэ. Тэдний ярианаас сонсвол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг нь битгий хэл барааны үнэ асуух ч хүн цөөрсөн байна.

Наймаачид "Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан" гэж ам уралдан хэлцгээнэ.

Тэдний яриа бодитоор харагдаж байлаа. Олон улсын худалдааны төв хэмээн нийслэл, орон нутгийнхны зорьж ирдэг захад баярын гэлтгүй бусад барааны сонголт ч байсангүй. Хүнгүй учраас бэлгийн боодолтой бараагаа задлаагүй байгаа аж.

Урьд жилийнх учраас авах хүн ч байхгүй биз гэнэ. Нээрээ л өнгөрсөн жилийн өдийд хөл хорионы дэглэмд захын хөөрхий худалдаачид хохирсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр энэ удаад хөл хориогүй ч хүмүүс санхүүгийн боломж тун тааруу байгаа нь илт. Тоотой хэдэн хүмүүс баярын гэхээс илүүтэй ахуйн хэрэглээ, өөрт хэрэгтэй зүйлсээ авахаар л зах руу ирэх болж.

Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гараагүй ч захаас ажиглавал хүмүүсийн амьдралд баяр дутаагүйг илтгэх мэт.

Төв хаалганы хажууд зогсох худалдаачид дайлан аваарай, бөөний үнээр хүүхдийн хантаазаа аваарай гэхчлэн хэлэхийг хажуугаар нь зөрөх хүмүүс тоосон шинжгүй өнгөрнө. Хойш яваад төмөр саравч дор байрлах монгол дээлний эгнээгээр оров.

Өнгө өнгийн торго, даавуугаар урласан уламжлалт, гоёлын гээд төрөл бүрийн загвартай эмэгтэй, эрэгтэй дээл эгнүүлэн өржээ. Үнийн хувьд хүүхдийнх 45-90 мянган төгрөг. Эмэгтэй дээл 65-200 мянга, эрэгтэй нь 85-250 мянган төгрөгийн сонголттой байлаа. Гэхдээ дараалан байрлах гурван эгнээн дунд 10 хүрэхгүй хүн л дээл өмсч үзэж, авах эсэхээ шийдэж чадахгүй байгаа харагдав.

НЭГ ДЭЭЛ АВАХ ҮНЭЭР ГЭР БҮЛЭЭРЭЭ ХОС ЦАМЦ АВАХ НЬ ИХЭССЭН

Цагаан сар дөхөх үеэр өдөрт 5-10 дээл хангалттай зардаг байсан. Энэ жил өдөрт ганц дээл зарвал их юм болсон. Хүмүүс ихэвчлэн монгол хантааз, цамц зэргийг гэр бүлээрээ ижилсэн авч байна. Түүнээс гоёлын, уламжлалт дээл авдаг хүн байхаа больсон гэв. Гэр бүлээрээ 4-5 хүн монгол загварын цамц авахад нэг дээлийн үнэтэй ижил. Учир нь торго, бөс барааны үнэ тэнгэрт хадсан болохоор хямд дээл гэж ховор байгааг хэлэв.

Дээл хувцасны эгнээнд сонин хачин зүйл нэг ч байсангүй. Худалдаачид бөөнөөрөө хөзөр тоглох бөгөөд барааг нь сонирхон асуух хүн байвал гялс очиж хариулчхаад буцаад тоглоом руугаа яарна.

Ирэх долоо хоногт яах юм байгаа юм. Уг нь тоотой хэдэн баяраар лангууны орлого нэмэгддэг. Болохгүй бол хавар болох хонхны баярыг л хүлээнэ дээ гэцгээнэ. Хувцасны бэлтгэл базаасан хүн тун ховор аж. Малгай, бүс авах ч хүн цөөн байлаа. Үнийн хувьд мөнгөн аралтай бүс 55-75 мянган төгрөг, дээлний бүс 50-80 мянган төгрөгөөр зарж байна. Булган малгайны тухайд үснээс шалтгаалж үнэ нь 150-280 мянган төгрөгийн хооронд байлаа.

НАЙМАН ТАХИЛТАЙ ЦАР ТАВАГ ХОСООРОО 120-150 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДСЭН

Нарантуул зах дээр цар, идээний тавгийн эрэлт их байлаа. Хар модон цар хатаж, цуурах нь хурдан учир дангаараа 35-50 мянган төгрөг, хуш модон цар таваг нь цууралт өгдөггүй,  дээрээс нь найман тахилтай учир дангаараа 60-80 мянган төгрөгийн үнэтэй худалдаалдаг байна. Хүмүүс ихэвчлэн идээ болоод ууц, мах тавина гэдэг утгаараа царыг хосоор нь авах аж. Бэлгийн барааны хувьд хайрцаг савтай чамин гэхээс илүүтэй монгол оймс, бээлийг хүмүүс түлхүү сонгож байгаа харагдав.

Өнгөрсөн жил өргөн хэрэглээ, ахуйн барааны үнэ өсөөгүй байсан. Харин энэ жил шинэ, хуучингүй дотоодод хийдэг байсан ч үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил найман тахилтай царыг хосоор нь 85-110 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол энэ жил аргагүй эрхэнд үнээ нэмсэн. Гэхдээ хувцас, бэлгийн барааг бодвол идээ шүүсний дээж тавина гэдэг утгаараа цар авах иргэд их бий гэж худалдаа эрхлэгч хэлэв. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил Нарантуул захад ажиллаж байгаа бөгөөд өмнө нь хүнгүй цагаан сар угтсан тохиолдол нэг ч байхгүйг онцолсон юм.

Иргэдийн хэлж байгаагаар гэрийнхнийхээ хүрээнд цагаан сараар ёсолж өнгөрнө. Гэхдээ орж ирсэн хүүхэд, настнуудын гарыг цайлгахгүй бол болохгүй шүү. Муу ч үгүй Монголын ёс. Тиймээс тэтгэврийн зээлээ аваад, жаахан зүйл бэлдээд л явж байна гэв.

Монголчуудын уламжлалт баяр ёслол Цагаан сар болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдэв. Хөдөө, хотынх ялгаагүй айлчилж ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг сэлтээс эхлээд өнгөтэй өөдтэй байхыг бэлгэдэн шинэ дээл хувцас, алаглуулан засах ааруул, идээгээ бэлддэг. Ийнхүү хүмүүс баярын бэлтгэлээ базаахаар өргөн сонголттой, хямд үнэтэй гэдэг утгаар Нарантуул захыг зорих нь элбэг. Харин энэ жил худалдаачдаас өөр цөөхөн хүн зах дээр үзэгдэв. Түүгээр ч зогсохгүй хоосон лангуунууд хэд хэд харагдлаа.

Хил гааль дээрээс ирэх бараа гэж байхаа больсон. Тиймээс бөөний үнэ, өргөн сонголт гэж яриад ч дэмий. Одоо цагт хүмүүс барааны үнэ асуугаад л яваад өгдөг болсон. Уг нь Нарантуул хамгийн хямд үнэтэй нь гэдэг ч баяр дөхсөн өдрүүдэд нам гүм хэвээр байх нь сонин харагдана.

Гэрэл зургийг: Г.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-21 197.211.58.128

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-21 202.126.89.11

Мөнгөгүйдээ биш өвчин тахал дэлгэрээд байхад эрүүл мэндээ бодоод гэр бүл дотороо цомхон тэмдэглэж эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч,сувилагч,ажилчин ,алба хаагч нараа ч бодож байгаа нь тэр шүү дээ

Avatar

Зочин 2022-01-21 66.181.181.245

Гэр гэртээ битүүрч шинийн нэгэндээ гэр бүл үр хүүхдүүтэйгээ золгоод л болоо ш дээ.
Айл айл хэсч золгуут хийгээд явдаг цаг үе хоцрогджээ.
Хөдөөнийхөн бол өөр нутаг голоороо л хэсдэг байсан ч бас цаг үе нөхцөл байдалаа дагаж хавтгай хэсч байдагаа больсоон.

Avatar

Иргэн 2022-01-21 66.181.181.245

Тэтгэврийн зээл авч цагаан сар хийдэг өндөр настангуудтай.
Наймаач нэртэй дамчин шулаачинтай.
Өмссөн зүүсэнээрээ өрсөлддөг хоосон толгойтуудтай
Диваажингийн төөрөгдөлд орчихсон мөнхийн ус олоод уучих санаатай 1000 жил амьдрах бодолтой эд хөрөнгө мөнгө нөөцөлж нууж буруу аргаар баяжиж жаргал биш зовлон эдлэж яваа баячууд болсон цээж өвчтэй улсны удирдагчидтай ийм л болчихоод байна.

Avatar

Зочин 2022-01-21 66.181.184.154

Айл хэсэхгүй байх хэрэгтэй . Өндөр настангууддаа халдвар аваачиж өгөхгүй байх хэрэгтэй бна

Avatar

Зочин 2022-01-21 115.130.131.74

Дайлан гэдэг юмуу! Даалин гэдэг юм. Бөөн алдаа . Сэтгүүлч нэртэй нөхдүүд нь ингэж олон алдаа хийхээр мангар бацаанууд нь арга ч үгүй биз дээ

Avatar

- naidej,prinesej,oyd 2022-01-21 132.194.33.140

duraks

Avatar

gadnii tochinii,alchyyr bazaj, ubchtei BELDETS XOLIGCHOOP AJILJ 1jul oiptyylgyi. 2022-01-21 132.194.33.140

yanz,yanziin yumnyydtai, xolbogch YANXAN SAIT ZANTAI.

Avatar

gadni blokloj,chadgyi bol xylgailsan jip,synjryylsan,1-2 xyyxdiinami,3 Tom xyn nisgej 2022-01-21 132.194.33.140

– batalgaagyi,ylcuun yum xylgailyylj.bytsaagaad ugchix xynd tolgoigoo medyylj,

Avatar

Зочин 2022-01-21 115.130.131.74

Ацаа юу бичих гэсэн юм бэ

Avatar

Зочин 2022-01-21 115.130.131.74

Ацаа юу бичих гэсэн юм бэтэнэг а***ч аа юу бичихигээд байгаа юм бэ

Avatar

-bainga,xylgai aluur,F xycheep xol ybaxgyi.,oposiink,xolij ATCXF TAMLJ,XETC. 2022-01-21 132.194.33.140

opoct gologdj,KILLERTEJ BOLJ,IND

Avatar

Зочин 2022-01-21 213.87.155.246

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-21 66.181.189.225

Вакцин хийлгээгүй бага насны хүүхдүүдээ өндөр настай хөгшчүүлээ айл хэсэж хүндрүүлэлгүйгээр ухамсартайгаар хамгаалцгаая
Эрүүл саруул амьд мэнд байж цар тахлыг давчаад баярлацгаая
Айл хэсэх л юм бол "гэр бүлийн хүрээ" биш болж хувирна шүү!!! Төр засаг маань иргэд өөрсдөө л мэдэг гээд хаячихсан шүү дээ!

Avatar

Зочин 2022-01-21 64.119.21.241

зө ямарч байсан бэлтгэлээ хийнэ э баараар дүүрэн суухаа л больчих өдөр бүр баарууд пиг дүүрэн архидаж байхад санаа зовохгүй байж дэглэмээ бариад цагаан сар хийхэд юүнд нь худлаа дайраад байх юм цаана чинь улсууд олимп зохион байгуулаад болоол байна даг

Avatar

Зочин 2022-01-21 66.181.178.198

Дүнжингарав битүү байнаа, хүмүүс тэндээс их худалдан авалт хийж байна

Avatar

Зочин 2022-01-21 192.82.86.238

үнэтэй дэлгүүрт 28000 гэж байсан кофе зах дээр 32000 төгрөгийн үнэтэй байна. захын хүмүүс хэлэхдээ бараа орж ирэхгүй байгаа, байгаа нь энэ, авбал ав гээд даам байна лээ. мэдээж загнуулан барин захаас үнэтэй авч байхаар дулаахан дэлгүүрт тааваараа тэнээд авсан нь дээр биз

Avatar

Зочин 2022-01-21 192.82.86.238

номин, имарт, оргил дэлгүүрүүдэд захаас хямдхан мөртлөө илүү чанартай юмнууд байсан учраас захаас авалгүй имартаас цуглуулцоон. тэгээд ч муу юм байвал солиулж болдог. Зах яагаад энэ жил дэлгүүрээс үнэтэй бараатай болчвоо? зах гарч хулгайд юмаа алдсанаас дэлгүүр ороод авчих нь амар болсон байна

Avatar

Зочин 2022-01-21 103.212.118.134

Наймаачдад шулуулахаа болих нь зөв.

Avatar

Зочин 2022-01-21 202.126.89.164

ЦАГААН САР БОЛ ЭД МАТЁРИ БУС, ХҮНИЙ ӨМХИЙ ҮЗЛИЙН МУУХАЙ САНААА СЭТГЭЛЭЭ Л ДАРЖ НОМХРУУЛААД НҮГЭЛЭЭ ЦӨӨЛЖ БУЯНАА АРВИТГАХАД ХАМАГ УТГА ЗОРИУЛГА НЬ ОРШИНО ‼️
ХҮН БҮХЭН БИЁ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭР ҮЙЛДЭХ ҮЙЛЭЭ ЭРҮҮЛ, ЗӨВ БОЛГОЖ БАЙЖ Л АЗЖАРГАЛ ИРЭХ НЬ ГАРЦААГҮЙ 🙉🙊🙈

Avatar

Зочин 2022-01-21 202.21.108.44

Гэртээ ёслоод л болоо. Хэдэн өдөр сайхан тааваараа амарна.

Avatar

Иргэн 2022-01-21 103.212.119.51

Хөдөө орон нутгийн хүмүүс тэндээ сайхан шинэлэх байхаа. Хотод бол энэ их халдвар, хямрал дунд энэ жилдээ гэр бүл дотроо л шинэлээд өнгөрөөе.

Avatar

Монгол хүү 2022-01-21 103.80.210.103

Худалдан авагч нь илүү хэрсүү, ухаажсаны л үр дүн. Илүү зайлшгүй хэрэгцээгүй л бол худалдан авалт хийх хэрэггүй ш тэ угаас.

Avatar

14 Тэрбу Хулгач Хулхи Еөk 2022-01-21 86.107.104.2

Эмэгтэй ажилтан "М"-ийг үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй эмэгтэй хүнийг ажилтнаар үүдэндээ суулгаа хөгшөөн…шөнө орой чичрээд д залгадгаа зогсоо

Avatar

зочин 2022-01-21 202.179.15.114

Мянган жил мал аж ахуйгаа малласан малчид тансаг сайхан шинэлэх хэрэгтэй. Ча гэх ямаагүй хот суурингийнхан бол ууц энэ тэр илүү асуудал. Өөрсдөө болон үр хүүхдүүдээ настангууд нь золгуулаад жоохон гарыг нь цайлгахад л хангалттай. Орлого сайтай хүмүүс яах нь эздийн асуудал…

Avatar

Зочин 2022-01-21 103.80.210.183

хулгайчууд л орлого сайтай их пээдгэр байгаа.

Avatar

Зочин 2022-01-21 102.91.5.123

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

mgl 2022-01-21 202.179.11.230

Hotiihonii huvid tsagaan sar urgun temdegleh shaardlagagui bayar daa. Buun tugjiree, zolgoh gej yavaad osol gargachihsan huniig haraad uruvddug. Baahan hyatad hereggui beleg, hoolnii hordlogo, targalalt geed surug tal ni ih bolj dee. Oir oirhon utsaar yaridag hunteigee zolgohoor sonin bish baidag. Eej aav ni hotod baidag bol bur ach holbogdol baga bolood yavchihna.

Avatar

Зочин 2022-01-21 66.181.178.144

Цагаан сарыг "гэр бүлийн хүрээнд" тэмдэглэх гэдгийг хүмүүс өөр өөри йнхөөрөө ойлгоод байна шүү! Зарим нь: ёлкоор гэртээ байдаг шиг "эцэг, эх, хүүхэд"-ийн хүрээнд гэж байхад нөгөө хэсэг нь тусдаа амьдардаг аав, ээж, ах, дүү нартайгаа нэг дор нийлж, эсвэл өөр хоорондоо хэсч тэмдэглэхийг ойлгож байна?? Айл хэсэх л юм бол "гэр бүлийн хүрээ" биш болж хувирна шүү!!! Төр засаг маань иргэд өөрсдөө л мэдэг гээд хаячихсан шүү дээ!

Avatar

Зочин 2022-01-21 103.212.119.147

Sotsilizmiin ued bas avuushtai zuil ih bsn bgn shu. Malchidiin tsagaan sar gd oron nutagtvtsagaan sar zuvshuurdig hotod hiilgedeggui bsin bn le shd. Hotod zardal ihtei daramttai bayar yum bn gedgiig mash sn anzaartsan l bsn bgm

Avatar

Зочин 2022-01-21 66.181.161.121

Мянган жил мал аж ахуйгаа малласан малчид тансаг сайхан шинэлэх хэрэгтэй. Ча гэх ямаагүй хот суурингийнхан бол ууц энэ тэр илүү асуудал. Өөрсдөө болон үр хүүхдүүдээ настангууд нь золгуулаад жоохон гарыг нь цайлгахад л хангалттай. Орлого сайтай хүмүүс яах нь эздийн асуудал.

Avatar

Зочин 2022-01-21 202.126.89.164

ҮНИЙН ӨСӨТӨӨС СЭРГИЙЛЭХ ЦОР ГАНЦ Л АРГА БИЙ ЭНЭ ХОРВООД, ЭНЭ НЬ ХҮН ХЭРЭГЛЭЭГЭЭ АЛЬ ЧАДАХААРАА ТАНАХ Л ЮМ ‼️ ЖНЬ : ТА САРД 3 ПИЦЦА ИДДЭГ БСАН БОЛ 1-Г Л ИДЭХ, 3 ШИЛ ПИВО УУДАГ БАЙСАН БОЛ 1-Г Л УУХ, 5 ТАКСИДДАГ БАЙСАН БОЛ 2 ТАКСИДАХ, ЖИЛДЭЭ 3 УДАА ХУМСАА БУДУУЛЖ САЛОНД ОЧДОГ БАЙСАН БОЛ 1 УДАА Л ОЧИХ, ЭЛДЭВ ХУВЦАС, ХЭРЭГЦЭЭГҮЙ ЮМС ГЭРТЭЭ ӨӨРТӨӨ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БХ…ГЭХ МЭТ АРГУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ‼️

Avatar

Ухаантанд хэлэх үг 2022-01-21 66.181.161.44

Авч дийлэхээ болиод хэрэглээгээ багасгах биш бүр хэрэглэхээ больчихоод байхад таны хэлдэгээр буурах биш харин бүр өсөөд байна цаана чинь, ухаант эдийн засагч минээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж