Уг санал асуулгыг HSBC банкны судлаачид 50 орны 3100 шинжээчдийн дунд явуулсан талаар “The Telegraph“ сонинд бичжээ. “Шинжээчдэд хандна гэдэг бол та янз бүрийн туршлагатай хүмүүстэй харьцаж байна гэсэн үг. Харин тэднийг хүүхдүүдийнхээ боловсролд тавьж байгаа санаа бодол нь нэгтгэж байна. Энэ нь тэдэнд их чухал асуудал болж байна. Харин энэ асуудлаар Нэгдсэн вант улс бусад орнуудаас доогуур үнэлэгдлээ” хэмээн HSBC банкны маркетинг хариуцсан хэлтсийн эрхлэгч Лиза Вуд ярив.
Англи амьдралын ачаа
Судалгааны дүн ч түүний яриаг баталж байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн талаас илүүтэй 56 хувь нь Британид хүүхдээ сургахад боломж нөхцөл хэцүү гэжээ. Үүнээс гадна Англид очсон хүүхдүүд их бүрэг болж байгааг бас онцолсон байна. Эцэг эхчүүдийн 27 хувь нь хүүхдүүдээ зурагт их үзэж, видео тоглоом олон цагаар тоглодог болсныг анзаарчээ.
Бас Англид суралцах нь эрүүл мэндэд хортойг хэлж байна. Санал асуулгад оролцогчдын 47 хувь нь эх орондоо байснаас чанар муутай түргэн хоолыг хүүхдүүд идэх болсон гэв. Эцэст нь судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь Их Британид ирснээсээ хойш гэр бүлийн амьдрал нь доройтсон гэсэн байна. Гэхдээ тэдний 16 хувь нь амьдрал сайжирсан гэж үзсэн байна.
Соёлын интеграци
Англи нэг үзүүлэлтээр бусад орнуудыг гүйцэж байна гэж тэд тэмдэглэсэн нь соёлын интеграци болов. Энэ тал дээр асуулгад оролцсон хүмүүсийн 83 хувь нь “сайн”, “маш сайн” гэж үнэлсэн бөгөөд тэд ямар нэг хэмжээгээр Манант Альбионы эрэг дэх амьдралд уусч чадсан гэнэ. “Их Британи бол соёлын олон янз хэлбэрт шумбах сайхан газар юм” гэж судлаачдын дүгнэлтийг Вуд тайлбарласан юм.
Хамгаас илүүтэй амьдрал Австралид бий
Хүүхэддээ хүмүүжил олгоход хамгийн аятайхан газар гадаадынхны хувьд Австрали гэнэ. Тэнд хүүхдүүдэд нь шинэ найз нөхөдтэй болох боломж өндөр байдгаас гадна байгаль орчин цэвэр, наран шарлагын сайхан газрууд зэрэг нь хүүхдэд гадаа, эрүүл агаарт байх цагийг их өгдөг гэж санал асуулгад оролцсон хүмүүс ярьжээ.
Чансааны хоёрдугаарт Сингапур, гуравт Гонконг, дөрөвт Арабын нэгдсэн Эмират, тавд АНУ тус тус орсон байна. Гэхдээ АНУ-д очсон хүмүүсийн хүүхдүүд Английнх шиг асуудалтай бөгөөд зурагт их үзэж, түргэн хоол идэх нь ихэсдэг гэнэ. Бас сургуулиудад гадаадын хүүхдүүдтэй таагүй харьцах байдал их гэнэ. Харин соёлын интеграцийн хувьд том бэрхшээл Арабын нэгдсэн Эмиратад учирдаг ажээ.
Оросуудад Англи таалагддаг
Гадаадын орнууд руу сургуульд зуучлан явуулдаг Оросын агентлагуудад энэ судалгаа таалагдсангүй. “Англид суралцах гэсэн урсгал тасраагүй, харин ч нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Англид сурахыг хүсэгчдийн тоо 30 хувиар өслөө. Сурлагын чанарын хувьд Британитай зүйрлэх улс байхгүй” гэж Oxfordcrown компанийн ажилтан ярьж байна. Study Lab компани ч тэдэнтэй санал нэгдэж байгаа. Эдгээр компаниуд бүгд Оросынх юм.
Газар зүйн нөхцөл
BSI Group компанийн гадаад сургалтын ерөнхий боловсролын хөтөлбөрийн газрын захирал Ирина Наумова гэдэг эмэгтэй өнөөг хүртэл Английн боловсролыг голсон хүн нэг ч алга гэв. Орос орон асар уудам учраас тухайлбал, Алс Дорнодынхон хүүхдээ Австралид суралцуулахыг илүүд үздэг. Тэдэнд виз авахад нь ч амар. Манай орны хувьд газар зүйн асуудал боловсролд нь нөлөөтэй гэж Наумова онцолжээ.