Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа | News.MN

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.01.20) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Улсын Их Хурлын даргыг 2021 оны намрын ээлжит чуулган завсарламагц цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага намрын чуулганаараа олон чухал шийдвэр гаргасныг анхааралтай ажигласан гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой гэв. Мөн 2021 онд ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өндөр ач холбогдол өгснийг тэмдэглэлээ. Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийсэн төрийн айлчлал стратегийн ач холбогдолтой болсон. Үүнийг монголын ард түмэн хожим нь өндрөөр үнэлэх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд Монгол Улсын Их Хурлын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлов. Түүнчлэн, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын дарга хатагтай В.И.Матвиенко, ноён В.В.Володин нар  хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийн төслийн талаарх Улсын Их Хурлын даргын байр суурийг уламжлахыг хүссэн гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр амжилттай тэмдэглэн өнгөрүүлж, улиран одож буй 2021 оноо олон томоохон айлчлал, арга хэмжээгээр дүүрэн үдлээ гэж дүгнэж байна. Үүнд ноён Элчин сайдын үүрэг, оролцоо чухал байсныг уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх талаар томоохон ахиц, дэвшил гарсан гэж Монголын ард түмэн, Монгол Улсын Их Хурал өндрөөр үнэлж байгаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.В.Путинтэй олон чухал асуудлаар санал солилцож, хамтарсан тунхаглал гаргасан нь уг айлчлал үр дүнтэй болсны нотолгоо юм. Айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс энэ жил бидэнд хийх багагүй ажил байгаа гэж харж байна.

Нэгдүгээрт, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах явдал юм. Монгол Улсын Их Хурал парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд уг хамтын ажиллагааны комиссын хувь нэмэр чухал гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны механизм нь хоёр улсын цаашдын парламент хоорондын харилцааны үндсэн талбар болох бөгөөд хамтын ажиллагааны бат бэх суурь нь болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёрдугаарт, бид бүхний хамгийн их анхаарах ёстой салбар бол хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Өнгөрсөн жилийн хувьд худалдааны хэмжээ 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Манай экспорт бага зэрэг нэмэгдсэн статистик үзүүлэлт байгаа хэдий ч худалдааны алдагдал их хэвээр байна. 1990 онд хоёр улс хоорондын худалдааны хэмжээ 600 орчим сая ам.долларын 500 сая нь Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт байсан. Монгол Улсын экспорт 80 орчим хувь байсан бол өнөөдөр нэг хувь ч хүрэхгүй байна. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулах, шинэ бололцоог эрэлхийлэх, уламжлалт худалдааны сайн нөхцөлийг бүрдүүлэх нь иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны салшгүй чухал хэсэг гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллага энэ чиглэлд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав.

Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-г хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-20 202.126.90.114

Зөрөөд оросод суугаа манай элчин Путин дээр ороод ойрын жилүүдэд хийх ажлын талаараа мэдээлэл өг маниус бас мэдэж баймаар байна гэхүү

Avatar

Зочин 2022-01-20 103.26.194.169

Taviul trolluud garch irehgui baigaa ni yamar sain yam be3

Avatar

ЗОЧИН 2022-01-20 202.9.46.111

ЕР НЬ ОРОСУУД ИХ ДЭЭРЭНГҮЙ ХАНДДАГ МАНАЙХАН Ч ӨӨРСДӨӨ АХАА ГЭЭД ЖИЖГЭРЧ ГӨЛДГӨНӨДӨГ УЛАМЖЛАЛТАЙ БОЛЧИХСОН ЮМШҮҮДЭЭ ОДОО ҮҮНИЙГЭЭ ЗАСАХ ЦАГ НЬ БОЛСОНДОО

Avatar

Зочин 2022-01-20 192.82.92.201

за тэгж байж хилээ хаалгав,аль ч талаараа дийлэхгүй байж,ккк,ах аа гэж хэлэх нь зүгээр ш дээ
хядадыг эгч ээ гээ л явж л байя,хахахаха

Avatar

ЗОЧИН 2022-01-20 202.9.46.111

парламентын хамтын ажиллагааны комисс байгуулж монголын парламент ямар асуудал хэлэлцэхийг хянадаг чухал том асуулуудыг нь лобидож унагадаг замруу орохыг шахаад байгаа юм байна цаашдаа евроазийн холбоо ХАБГБ ДАА ЭЛСЭХИЙГ ПАРЛАМЕНТАД ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ГИШУУЛДИЙГ ХАХУУЛДАХ ЗАМААР ОРОСУУД МОНГОЛЫГ ӨӨРТӨӨ НЭГТГЭХ ЗАМРУУ ЯВЖ БАЙНА ДАА ЕР НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛААР БОЛ МАШ ИХ ДАРАМТАНД ОРООД ГҮРИЙГЭЭД Л ГАРААД ИРСЭН ЮМ БАЙНА ОДОО ОРОСУУДААС ЗАЙГАА БАРЬЖ ЭРЧИМ ХҮЧЭЭ ӨӨРСДӨӨ ХАНГАХ БЕНЗИНЭЭ ӨӨР УЛСААС

Avatar

Зочин 2022-01-20 66.181.178.144

Путин манай Күүктэй ганцаарчлан уулзахдаа юу гэж дарамталсан болоо?? Путин бол Күүкийг байтугай өвгөн Байденг ганцаар уулзахаараа ам алдуулж чаддаг айхтар нохой шүү дээ!!!

Avatar

Зочин 2022-01-20 124.158.66.169

Монголын Оростой хийдэг худалдааны алдагдал бараг 100% юм байна. Харьцаа нь 99 : 1 Арай ч дэндүү дээрэлхэж байна. Жирийн оросууд нь Монголоос авах юм их байна гэдэг. Хиам элэгний нухаш нь маш амттай юм, архи пиво нь цэвэр юм ….. гэдэг. Энэ алдагдлаа шууд олон нийтийн өмнө хэлж байгаа Г.Зандан дарга сайн байна.

Avatar

Зочин 2022-01-20 213.87.146.156

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-20 192.82.80.210

Зөвхөн орос оркууд л маскаа ингэж зүүдэг

Avatar

зочин 2022-01-20 192.82.68.10

Энэ бага ястан орос их л дээрэнгүй гар шиг санагддаг юм, том гүрний элчин сайд болохоор ч тэгдэг л биз, хувийнх нь зан характер ч нөлөөлдөг л биз, ер нь таалагддаггүй

Avatar

Зочин 2022-01-20 103.26.194.169

Ene odoo orosiin elchin said yam uu KGB iin hun yam uu yu hiih gej baigaagaa heleech ch geh shig

Avatar

Зочин 2022-01-20 66.181.178.144

Эдүгээ 18, 19, 20 зуун биш, 21-р зуун гарчихаад байхад Оросууд монголчуудыг ямагт дорд үзэж дээрэлхүү ханддаг зангаа болимоор юм!! Үгүй дээ ядаж өнгөн дээрээ ч гэсэн хүндэтгэлтэй ханддаг болох хэрэгтэй л дээ! Оросуудын дунд одоо ч гэсэн "даже монголы?" гэдэг басамжлал байсаар л байх юм?!!

Avatar

Зочин 2022-01-20 111.220.50.43

Хүнд дорд үзэгдэхгүй байх эсэх нь биднээс л шалтгаална биз дээ?? Бид аль ч талаараа Оросыг , Хитадыг ангайлгаад эхэлбэл тэд дорд үзэж барах уу?? Бид өдөр ирэх тутам улам миарсаар коминист байсан үеээсээ дэндүү доошлоод дэлхийн хамгийн гуйлгачин ядуу орнуудын эгнээнд найдвартай ордог болчихоор чинь хэн биднийг дорд үзэхгүй байх юм бэ?? Нөгөө Лаос Камбож Ветнам аль эрт түрүүлээд талийж өгсөн бн лээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж