Робиньо хүчингийн хэрэгт холбогдож, 9 жилийн ял авав

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Робиньо хүчингийн хэрэгт холбогдож, 9 жилийн ял авав

Робиньо хүчингийн хэрэгт холбогдож, 9 жилийн ял авав

Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан Робиньо баларч явна. Европын хөлбөмбөгийн топ багуудад болон Бразилын шигшээд тоглож байсан тэрбээр хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож, есөн жилийн ял авчээ. Тодруулбал, 2013 онд Робиньо АС Милан багт тоглодог байсан бөгөөд Сио кафе гэх Милан хотын шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан 22 настай Албани бүсгүйг бүлэглэн хүчирхийлжээ. Энэхүү хэрэг 2017 онд олон нийтэд ил гарч, Робиньо болон түүний хамсаатнууд ял авсан ч хоёр ч удаа давж заалдсан аж.

Тэгвэл саяхан Ром хотын шүүхээс давж заалдах эрхгүйгээр хэргийг хааж, Робиньо болон түүний хамсаатнуудад шийтгэл оноожээ. Алдарт хөлбөмбөгчин маань Бразилд эсвэл Италид хоригдох уу гэдэг эргэлзээтэй хэвээр байна.

Робиньо хохирогч эмэгтэйд 60 мянган еврогийн нөхөн олговор олгох болно.

Өдгөө 37 настай Робиньо 2020 онд гурван жилийн ял авсан ч давж заалдсаар ийнхүү ялаа нэмүүллээ. Тэрбээр саяхныг хүртэл хөлбөмбөгөө тоглож байв. Робиньо нь Бразилын Сантосоос мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, Реал Мадрид, Манчестер Сити, АС Милан зэрэг Европын том багуудаар дамжин сүүлийн жилүүдэд Хятад, Турк, Бразилын багуудад хүчин зүтгэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж