Дампуурсан дипломат бодлогыг засч эхлэв үү! | News.MN

Дампуурсан дипломат бодлогыг засч эхлэв үү!

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Дампуурсан дипломат бодлогыг засч эхлэв үү!

Дампуурсан дипломат бодлогыг засч эхлэв үү!

УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналын дагуу БНСУ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг, Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг, Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг томилохыг хэлэлцэж, дэмжсэн юм. Гадаад бодлогыг гацаанаас гаргаж, мэргэжлийн дипломатуудыг, мерит зарчмын дагуу Элчин сайдаар явуулж буйд салбарынхан ам сайтай байна.

Гээд, гуя дагуулж хүзүү оруулж ирэхээ МАН-ынхан яаж мартах билээ, уяач П.Сэргэлэнг Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулна лээ.

Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил завхралдаа хүрсэн гадаад бодлогыг засах гэж оролдож буй нь гадаад харилцааны бодлогоос харагдах болсон.

Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Монголын гадаад бодлого алдагдаж, дипломат алба бараг дампуурлаа зарлах нь холгүй болсон.  Дургүй хүнээ эргүүлэн татаж, таалагдаагүй нэгнийг таг “гацааж”, дипломат албыг эзэнгүйдэхэд хүргэсэн нь худлаа биш.  Ямар сайндаа л өнгөрсөн оны намар УИХ-аар нэг дор 24 Элчин сайдын томилгоог хэлэлцэж байх вэ дээ.

Үндсэндээ, Монголын дипломат алба ялсан намынхны очиж амардаг, амин хувиа амжуулдаг “үдлэх газар” нь, мөн бие, биеэ шагнаж урамшуулдаг “бэлгийн морь” шахуу болоод удаж байгаа. Жишээ нь, жаахан халамцахаараа Австралийн Элчин зөвлөхөө цөллөгтэй жишиж, гомдлоо олон нийтийн сүлжээнд тайлдаг Ж.Батзандан байна. АН-ынхан хуугаараа гудамжинд “лааз” өшиглөж байхад Ж.Батзандан Элчин зөвлөх болсноо голонгуй. АН-ын бүлэггүй болгож өгсөн шагналаа хүртээд Лу.Болд Бельгид Элчин сайдаар сууж байгаа.  Энэ мэт, дипломат албаар “шагнуулсан” Элчин сайдууд цөөнгүй.

Хэдийгээр улстөрчдийг дипломат албанд томилдог жишиг дэлхий нийтэд бий ч Монголын хувьд “хавтгайрсан халамж” мэт болчихсон нь худлаа биш. Тиймээс үүнийг цэгцэлж, мэргэшсэн, мэргэжлийн дипломат ажилтнуудыг түлхүү томилох бодлого барьж байгаа нь саяны томилгооноос харагдаж байна. Мэдээж, Ерөнхийлөгчийн болоод салбарын сайдуудын оролцоогүйгээр дипломат албаны завхралыг засах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, дипломат албаны томилгоондоо эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хангах тал дээр багагүй анхаарч байгаа нь илт анзаарагдах болсон. Лав зургаан улсын Элчин сайдаар эмэгтэй хүмүүс томилогдсон. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Элчин сайдуудыг гавьяа зүтгэлээр нь томилох, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд илүү анхаарч байна. Шинээр томилогдсон элчин сайдууд бүгд өндөр боловсролтой, туршлагатай мэргэжлийн дипломатчид. Өөр нэг анхаарах зүйл бол орчин үеийн дипломат харилцааны түүхэнд эмэгтэйчүүдийг элчин сайдаар томилох нь ховор байдаг. Гэсэн ч, энэ удаад 31 элчин сайдаас зургаан нь эмэгтэй элчин сайд байна. Эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна” гэж байр сууриа нүүр номдоо илэрхийлсэн байна билээ. Хэлсэн, бичсэнээ ажил хэрэг болгож чадвал дипломат албыг намын шахааныхнаас цэвэрлэж чадах байх. Яг ажилдаа гаршсан, мэргэшсэн хүмүүс нь очдог, томилогддог болох биз.

Нэг томилогдсон бол “таг чиг” болчихдог Элчин сайд нарыг хариуцлагажуулах нь зөв л дөө. БНСУ-аас эгүүлэн татагдаж буй Элчин сайд асан Н.Эрдэнэтуяа нь хүчирхийлэлд өртсөн охины тухай мэдээллийг мэдээгүй байх жишээтэй. Иргэдийнхээ эрхийг хамгаалж ажиллаж чаддаггүй Элчин сайд нар цөөнгүй бий. Тиймээс тэдэнтэй гэрээ хийж, ажлыг нь дүгнэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай.

Ядаж л араас нь шаардлага тавьдаг, ажлыг нь шалгадаг болохгүй бол зарим дипломатууд Монголын нэрийг яаж шившигтэй хутгадаг билээ. Их хэмжээний хар тамхи ачиж яваад баригдана. Контрабандын хэрэгт холбогдоно. Үнэндээ дипломат албыг шахаа, шантаажныхнаас цэвэрлэх цаг болсон, болсон.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-20 202.126.89.111

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Монгол улсыг л арай дампууруулаагүй байх. Хоёр дахь удаагаа соногодсон бол ч харин дампууруулчих байсан байх шүү. Хүн амины хэрэг үйлддэг хүмүүсээр хүрээлүүлэхээр энэ байтугай юманд хүргэдгийг дарга даамалтангууд мэдэж авсан байх.

Avatar

Зочин 2022-01-20 59.153.115.44

Энэ дипломат гэдэг чинь мэргэжил биш болсон юумуу хэн дуртай хүн элчин сайдаар явж болдог болсон байна аялагч уяач гээд

Avatar

Бид 2022-01-20 64.119.22.59

Уяачийнхаа оронд жинхэнэ мэргэжлийн хүнээ томилооч ээ.Гарчигтай авцалдахгүй байна шүү.

Avatar

zochinn 2022-01-20 102.91.5.123

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-20 112.72.15.182

Хувийн хэвлэлийн компанийн захирал тэвэг толгойтой авгай л улсын гадаад харилцааг хариуцсан сайд байхаар энэ улс хэзээ ч өөдлөхгүй. Монголын төрийн ялзралын тод илрэл нь дипломат албаа дампууруулж байгаа явдал юм. Тэгээд энэ бусармаг явдлаа мундаг ажиллаж байгаа гэж ярина.

Монголоо мандана гэдэгт би итгэнэм. Энэ улсаа бодох сэтгэлгүй зусарч авлигачдыг мөхнө гэдэг би бас итгэнэм. – copy

Avatar

Зочин 2022-01-20 103.111.68.3

Хамгийн гол нь Монголын нэр хүндийг дэлхий даяар маш их унагаж байна.

Avatar

Зочин 2022-01-20 124.158.68.225

Сонгуулиараа өөрснөө сонгож гаргачихаад одоо гоншигноод хэрэггүй болсоон 6 жил сонгууль болохыг хүлээхээс өөр арга алга даа

Avatar

Дел 2022-01-20 202.55.188.33

тэр хуучиний уяачидын үе дууссан орчин үеийнхэн жинхэнэ хогууд худлаа уяач нар

Avatar

Зочин 2022-01-20 66.181.191.67

Уяач хүнийг уландаа шингэдэг монгол хүн байхгүй байхаа уяачдын дунд өв соёл ёс зүйгээ төгсмэддэг төрийн өндөр албыг нэр төртэй хашиж буй хашиж байсан өндөр мэдлэгтэй эрдэмтэд монгол түмэндээ хүндлэгдсэн малд ард түмэндээ хайртай шилдэг хүмүүс ихэнх нь бий монгол хүн юм бол яагаад уяачдаа үзэн ядна вэ

Avatar

Зочин 2022-01-20 66.181.166.134

Морь уралдуулж, дуу дуулж, бөх барилдуулсанаар улс орон хөгжихгүй . Энэ уламжлал мартагдсан юм байхгүй,. Уяачдын холбоо гэхэд л төр засгаас илүү их нөлөөтэй мөнгө угаадаг байгууллага болсон. Өндөр мэдлэг эрдэмтэй монголчууд чинь эх орноо харийханд бараг алдчихсан, үр хүүхэд ач зээ нар чинь ирээдүй морь уралдуулж, бөх барилдуулсанаар баталгаатай болохгүй гэдгийг ойлгооч.

Avatar

Зочин 2022-01-20 213.87.146.156

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-20 117.111.23.126

Батцэцэгээ худлаа өөрийгөө бичүүлэхээ боль яасан мөнгөтэй авгай вэ чи дундуур нь уяач чихчээд хуцаад бай

Avatar

Зочин 2022-01-20 66.181.176.11

Хэдхэнсжилийн дараа монголын бүх элчин сайд нар дандаа эмэгтэйчүүд болно. Өнөөгийн ГХЯ-ны жендерийн харьцаа нь тийм юм. Энэ бол гамшиг. Ийм юм дэлхийд байдаггүй юм. Дипломат албаны өөрийн онцлог нь "буурал үстэй, саарал костьюмтай" мэргэжлийн хүмүүс байх учиртай юм. Лалын улс орнууд, Азийн ихэнх улсууд болон хаант засаглалтай орнуудад эрчүүд энэ албыг залгуулж байдаг. Сүү саалийн ажлыг хэн нугалж байдаг билээ яг тэрчлэн дипломат албанд эрэгтэйчүүд зрнхилж байх ёстой ажээ.

Avatar

Зочин 2022-01-20 64.119.24.243

Яг тийм. Хэзээ ч эмэгтэйчүүд гадаад улсаас монголд хэрэгтэй мэдээлэл олох, тусгаар тогтолыг хамгаалах бодлого хэрэгжүүлэх ажлыг хийж чадахгүй.

Avatar

Яг үнэн санал нэг 2022-01-20 139.5.218.250

Хувийн хэвлэлийн компанийн захирал тэвэг толгойтой авгай л улсын гадаад харилцааг хариуцсан сайд байхаар энэ улс хэзээ ч өөдлөхгүй. Монголын төрийн ялзралын тод илрэл нь дипломат албаа дампууруулж байгаа явдал юм. Тэгээд энэ бусармаг явдлаа мундаг ажиллаж байгаа гэж ярина.

Монголоо мандана гэдэгт би итгэнэм. Энэ улсаа бодох сэтгэлгүй зусарч авлигачдыг мөхнө гэдэг би бас итгэнэм.

Avatar

Иргэн 2022-01-20 122.201.24.179

СЭРГЭЛЭН ГЭДЭГ МЭРГЭЖЛИЙН БИШ, МИЕЭ-ИЙН ДАГУУЛ УЯАЧ НӨХРИЙГ ДИПЛОМАТ АЛБАНД ТОМИЛЖ БАЙГАА НЬ ТЭГЭЭД ЗӨВ БОЛЖ БАЙНА УУ? ХААНА БАЙНА? ТЭР ШУДАРГА ЗАРЧИМ??????

Avatar

Зочин 2022-01-20 64.119.26.43

Хамгийн дээр нь элдэв янзын комплекс дутуу улс байхаар доор нь ч ялгаагүй. Шаардлага хангаагүй новшнуудыг явуулах юм

Avatar

Зочин 2022-01-20 122.161.241.159

Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг энэ албанд Хүрэлсүх сая АНУ-д бадарчин залууг, Болгарт өөрийн шадар байсан авгайг явуулсан. Худлаа попорхгүй шүү

Avatar

Зочин 2022-01-20 122.201.24.160

Солонгост О.Оргилдорж гээд хятад хэл ч байхгүй, со хэлч байхгүй нэг дураз бий.

Avatar

Зочин 2022-01-20 202.131.238.26

Хятад хэл бол бнаа.

Avatar

Зочин 2022-01-20 66.181.161.123

Мэргэжлийн томилгоо зөвөө зөв. Ажлаа хийж чадаагүйд нь хариуцлага тооцож байгаа нь бүр зөв.

Avatar

Нийслэлийн иргэн 2022-01-20 192.82.76.170

Эрдэнэтуяаг хэлмэгдүүлчихвүү яав. Жаахан харж тодруулах ёстой байсан юм биш байгаа даа.

Avatar

Зочин 2022-01-20 66.181.189.195

Elchin gej darga nariig irheer dagaj guij avgai huuhdyud ni uilchildeg yumnuud

Avatar

Зочин 2022-01-20 202.131.238.26

Өөрөө тийм болж чадах уу?

Avatar

Зочин 2022-01-20 192.82.89.166

Сэргэлэн АРАБ УГСААНЫ САЙН МОРЬ оруулж олон хүнийг баярлуулах байхдаа, ядаж морь мэддэг хүн явуулж байгаа нь ихээхэн сайшаалтай байна.

Avatar

Ингэж бичиж байхаар ү х э э ч чи 2022-01-20 139.5.218.250

Ийм юм бичиж байгаа өмбүүд ийм ялзарсан төр, сэргэлэн шиг ялзарсан долоогч авлигачин элчин саад байх нь яг таарна.

Avatar

Зочин 2022-01-20 66.181.161.92

Medrelee shoglooom oilgodogguieee ork yumdaa

Avatar

Zochin 2022-01-20 192.82.80.37

Huchirhiileld urtsun huuhdiin etseg eh ni Elchin saidyn yamandaa medegdeegui baisan bizdee. Medegdehgui bol Elchin said, yam ni yaj medeh um. Huniig hamaagui buruutgaj bolohgui.

Avatar

зочин 2022-01-20 59.153.113.170

Гадаад бодлогод дэвшил гарч байгаа олон улсад дипломт төлөөлөгчгүй байсныг томилсон дампуу дипломатуудыг татаж эхэлж байна энэ бол дэвшил,БНСУ -д томилогдсон авгайг тэнд амьдардаг МОНГОЛЧУУД битгий гээд байхад ЖОНХУУ зүтгүүлээр байгаад явууслсан ,

Avatar

Зочин 2022-01-20 192.82.77.219

Төрийн бодлого нарийн. Бид нар ойлгох биш. Сэргэлэн Кувeйтэд очиж морин тойруулгын уралдаанд оролцож Монголын нэрийг гаргах гэж байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2022-01-20 203.91.115.55

Элэнцгээ засдын? Дипломат байрандаа монгол хүүхнүүдийн биеийг нь үнэлүүлэх л дутуу биз. Нүдний булайнууд.

Avatar

Тай 2022-01-20 66.181.191.168

Ухаантай нь төр төлөөлдөг бол Сэргэлэн явах л ёстой.

Avatar

Зочин 2022-01-20 192.82.68.89

Женко гэж томхон Гай байнаа.

Avatar

Оноч 2022-01-20 202.126.89.103

том улс төрчийг элчингээр томилдог нь тухайн улсын ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Манайд бол жижиг оронд бодлого, геополитик энэ тэр байх биш зүгээр л намын шантаажчдыг явуулдаг амралтын мест шүү дээ.

Avatar

зочин 2022-01-20 94.44.100.141

дипломат шуудан илгээмжийй ашиглаж мѳнгѳ угаагаад баригдсан хэрэг европийн улс оронд шившгээ тарьсан.

Avatar

mgl 2022-01-20 192.82.75.174

novshnuud, uls ornoo bodohgui yum daa.

Avatar

тэвэг толгойт огцор 2022-01-20 139.5.218.250

тэвэг толгойт огцор

Avatar

Зочин 2022-01-20 103.10.23.189

За ашгүй дээ. Улс төрийн – Намын хүмүүс нь ажилгүй болохоороо тэр намдаа зүтгээд намын байрандаа ажлаа хий. Ямар ч хэлгүй, очоод юун ядарсан монголуудад туслах, харин ч өөрөө чирэгдэж гүйнэ, хар тамхиний хэрэгт орооцолдож Мэргэжлийн албыг гутаана. Хэрэв мэргэжлийн хүмүүст нь ажил олддоггүй юм бол, Олон улсын харилцааны мэргэжилтэн бэлдэх хэрэг байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж