Machine Gun Kelly-гийн Меган Фоксд зориулсан сүйн онцгой бөгж

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Machine Gun Kelly-гийн Меган Фоксд зориулсан сүйн онцгой бөгж

Machine Gun Kelly-гийн Меган Фоксд зориулсан сүйн онцгой бөгж

Machine Gun Kelly-гийн Меган Фоксд зориулсан сүйн бөгж өргөстэй тул тайлахад тун хэцүү гэнэ. Учир нь 31 настай дуучин залуу сүйн бөгжөө урлахдаа тойргоороо бодит мэт өргөстэй захиалж, хэрвээ бөгжөө тайлахыг завдвал өргөс нь хатгаж, өвтгөх аж. "Цуст Валентин" хамтлагийн дуучин "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бөгжний тойрог үнэндээ өргөс юм. Тиймээс бөгжийг тайлах гэж оролдвол өвдөх болно  … хайр бол өвдөлт" гэжээ.

Дан ганц бөгжний тойрог нь содон биш ажээ. Бөгжний шигтгээнүүд нь хосуудын сүнсийг илтгэх маргад эрдэнийн чулуу.  Мөн бөгжний  маргад эрдэнийн чулуунууд нь магнеттай тул хосууд хөтлөлцөх үед чулуунууд нэг нэгэндээ татагддаг байна. Меган Фокс болон Machine Gun Kelly нарын үерхэл хэтэрхий хачирхалтай гэмээр. Хосууд анх болзож байхад Меган Фокс найз залуудаа өөрийн цусаар дүүргэсэн пендандттай зүүлт бэлэглэж байж. Machine Gun Kelly ч тус бэлгэнд нь их дуртай байсан бөгөөд “Хүмүүс нэг нэгэндээ алчуур мэт жижиг бэлэг өгдөг бол Меган надад бүхэл бүтэн ДНХ-гээ өгсөн. Тиймдээ ч  бид одоо хүртэл хамтдаа байна” гэж байжээ.

Эх сурвалж:USMAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж