Талибууд Хятадаас тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Талибууд Хятадаас тусламж хүсчээ

Талибууд Хятадаас тусламж хүсчээ

Талибууд Исламын Эмират улсын засгийн газрыг олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Хятадаас тусламж хүсчээ. Үүгээр Афганистан хилийн чанад дахь есөн тэрбум ам.долларын царцаасан нөөцийг олж авахад туслах чухал алхам юм.

Талибуудын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Билал Карими Даваа гаригт "Олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөхөд шаардагдах бүх нөхцөл аль хэдийн биелэгдсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр "Лалын Эмират улс Хятад улсын  одоогийн засгийн газраас  олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд нь туслалцаа авахыг хүсч  байна" гэж мэдэгджээ.

Терроризм, хүний эрхийг зөрчиж, охидын боловсролыг хориглож байгаад санаа зовсны улмаас АНУ, түүний холбоотнууд, тэр байтугай Орос, Хятад улсууд Талибаны засгийн газрыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Талибаны Засгийн газрын зарим гишүүд АНУ болон НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу хар жагсаалтад орсон байдаг тул Хятад улсын зүгээс тодорхой хариулт өгөөгүй байна.

Засгийн эрхэнд гарснаас хойш талибууд эмэгтэйчүүдийг сурч, ажиллуулж, улс орныг терроризмын үйл ажиллагаанд ашиглахаас сэргийлж, хүртээмжтэй засгийн газар байгуулах амлалт өгснөөр ахиц дэвшил гаргасан гэдгээ онцоллоо. Эдгээр нөхцөлийг хангаснаар тус бүлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд ойртох ч  бодит байдал дээр хэцүү юм. Талибаны Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сиражуддин Хаккани өнгөрсөн амралтын өдөр Хятадын Элчин сайд Ван Юйтэй уулзаж, албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд Хятадаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж