Хойд Солонгос хориг зөрчин, цөмийн зэвсэг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хориг зөрчин, цөмийн зэвсэг туршиж байна

Хойд Солонгос хориг зөрчин, цөмийн зэвсэг туршиж байна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “АНУ-ын эсрэг хамгаалалтаа бэхжүүлж, түр хугацаагаар зогсоосон байсан бүх үйл ажиллагаагаа дахин сэргээнэ” гэв. Үүгээрээ дамжуулан 2017 оноос хийж буй цөмийн зэвсгийн туршилтаа дахин сэргээж буйгаа мэдэгдэж байж болзошгүй юм. Олон улсын хуулийн дагуу Хойд Солонгос нь цөмийн зэвсэг болон баллистик пуужин хөөргөх үйл ажиллагаандаа хориг тавиулсан. Гэвч тэд энэхүү хоригийг зөрчин зэвсэгээ хөгжүүлж байна.

Шинэ он гарснаас хойш дөрвөн ч удаа пуужин хөөргөсөн бөгөөд хамгийн сүүлийнх нь энэ долоо хоногийн Даваа гаригт байсан. Тэд энэ талаараа хэлэхдээ “Ойрын тусгалтай баллистик пуужин буюу тактикийн удирдлагатай пуужинг туршсан” гэжээ.

Политбюрогийн уулзалтын үеэр удирдагч Ким Жон Ун “АНУ-ын дайсагнасан алхмуудын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг албаныханд даалгасан байна. Энэхүү мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж эхэлсэн гэж Сөүлийн штабын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч Ким Жун Рак хэлжээ.

АНУ-аас тавьсан шинэ хориг арга хэмжээг Хойд солонгосчууд “тэнэглэл” гэж дүгнэсэн бөгөөд “Бидний өөрсдийгөө хамгаалах эрхийг хасах гэж оролдсоор байна” гэжээ.

АНУ болон Хойд Солонгосын дипломат харилцаа нэг жил гаруйн хугацаанд зогсонги байдалтай байна. Байдены засгийн газар Хойд Солонгостой хэд хэдэн удаа холбоо тогтоохыг оролдсон ч одоогоор бодьтой хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж