БНСУ-ыг зорих хүмүүс 48 цагийн дотор PCR өгнө

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ыг зорих хүмүүс 48 цагийн дотор PCR өгнө

БНСУ-ыг зорих хүмүүс 48 цагийн дотор PCR өгнө

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компаниас өнөөдөр/2021.01.20/Өмнөд Солонгосыг зорьж буй иргэдэд хандан мэдээлэл гаргажээ. Тус компанийн мэдэгдэлд “МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газраас Covid-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ирүүлсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба БНСУ-ыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна” гэжээ.

Харин гадаадаас Монголд ирэх иргэдийн тухайд гурван хоног тусгаарлагдахгүй боловч олон улсын жишгийн дагуу онгоцны буудал, хилийн боомтуудад төлбөртэй PCR шинжилгээ өгөх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж