Б.Баасанцогттой хамт байсан шүүгчдэд хариуцлага тооцов

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Б.Баасанцогттой хамт байсан шүүгчдэд хариуцлага тооцов

НЭМЭЛТ: 

Шүүгийн сахилгын хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18.8-д зааснаар шүүгч нь хэргийн оролцогч болоод бусад этгээдтэй харилцахдаа хэрэг хянан шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3-д заасан мэргэжлийн байх зарчмыг зөрчсөн. Мөн 2.3-д заасан шүүгч ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй гэдэг заалтыг зөрчсөн учир ийнхүү арга хэмжээ авчээ.
"ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ХУРЛЫН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА"

Шүүхийн сахилгын хорооны анхны хуралдаан нэгдүгээр сарын 14-нд болсон. Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй хэмээн хурлыг хойшлуулах  Д.Отгонбаатарын хүсэлтийг хүлээж аваагүй юм. Харин хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гарсан билээ. Түүний дагуу өнөөдөр /2022.01.20/ Шүүхийн сахилгын хороо хуралдаж байна.

Иргэдийн зүгээс тус хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж, шүүхийн гадаа жагсч, эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэдийн шаардлагын хариуд тус сахилгын хорооны зүгээс мэдээлэхдээ “Одоо сахилгын хороо зөвлөлдөж байна. Шийдвэрээ гаргаагүй байна. Шийдвэр гарч, танилцуулахад олон нийтэд нээлттэй байх болно. Байр талбай жижиг учраас хэвлэл мэдээллийнхнийг оруулах боломжгүй. Зөвхөн албан шийдвэр гарсан үед уншиж танилцуулах явц олон нийтэд нээлттэй байх болно” гэдэг харилтыг өглөө.

Хэргийг сануулбал, өнгөрсөн 2021 онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын лифтэнд зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан.

Шүүхийн сахилгын хорооны хуралд шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар биечлэн оролцсон бол Д.Отгонбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан билээ. Үүнийг харгалзаж, батлан даагч болон оролцогчоос гаргасан хүсэлт болоод өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, бүрэлдэхүүн хянан үзэх шаардлагатай байгаа тул дахин нийт гурван удаа түр завсарлаж, ийнхүү хурал өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж