Путин, Зеленский хоёрыг Туркт хэлэлцээ хийхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Путин, Зеленский хоёрыг Туркт хэлэлцээ хийхийг санал болгов

Путин, Зеленский хоёрыг Туркт хэлэлцээ хийхийг санал болгов

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украины ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нарыг хоёр улсын хооронд үүссэн үл ойлголцлыг зохицуулах зорилгоор Туркт урьсан талаар Лхагва гаригт мэдэгдэв.

"Турк улс Орос, Украины хурцадмал байдлыг намжаахын тулд ямар ч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзалтын талаар хэлэлцээ хийж байна. Бодит байдал дээр удирдагчдыг Туркт ирэхийг урьсан. Хэрэв тэд уулзаж, асуудал, санал зөрөлдөөнөө цэгцлэхийг хүсвэл" гэж "Сабах" сонин хэвлэлийн төлөөлөгчийн хэлснийг иш татжээ.

Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мөн хэлэхдээ, "Эрдоган тун удахгүй Украинд очиж, Зеленскийтэй хэлэлцээр хийх болно" гэжээ. Туркийн ерөнхийлөгч Орос, Украины хямралыг зохицуулахад зуучлах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн онд удаа дараа мэдэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон яриа хэлэлцээний үеэр Путин, Украины зүүн өмнөд хэсэгт үүссэн нөхцөл байдлыг зохицуулах Минскийн хэлэлцээрийг тасалдуулах зорилгоор Киев хорлон сүйтгэх бодлого явуулж байгааг яриандаа онцолсон юм.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж