"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав" | News.MN

"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав"

"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав"

"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав"

НЭМЭЛТ:

Автомашин ачилтын компанийн ажилтнууд энэ сарын 18-нд "Сонгдо" эмнэлгийн урд түр байрласан автомашиныг шалгалгүйгээр ачилтын компанийн ажилтнууд хууль зөрчиж, машин дотор суусан хүүхэдтэй нь ачиж явсан байна. Тэгвэл зөрчил гаргасан "Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ.

"ХҮҮХЭДТЭЙ МАШИН АЧСАН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО"

Автомашин ачилтын компанийн ажилтнууд машинд хүүхэд байхад ачжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд "Сонгдо" эмнэлгийн урд түр байрласан автомашиныг шалгалгүйгээр ачилтын компанийн ажилтнууд хууль зөрчиж, машин дотор суусан хүүхэдтэй нь ачиж явсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.


-Машинд хүүхэд сууж байхад ачилтын компанийнхан ачиж, явжээ. Ямар компанийн ажилтнууд ийм зөрчил гаргав. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг "Сонгдо" эмнэлгийн гаднаас энэ сарын 18-нд асаалттай суудлын автомашинд сууж байсан 10 настай хүүхдийг ачилтын компанийн жолооч, техникийн ажилтан шалгалгүй шууд ачсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн. Одоогоор шалгаж байна. Ачиж зөөвөрлөх журмын дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа бол зөөвөрлөхийг хориглоно гэж заасан. Энэ заалтыг зөрчиж түр саатуулах хашаанд байрлуулсан. Иймд цагдаагийн байгууллагаас шалгаж, тухайн ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоох саналыг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн.

-Хүүхэд гэмтэж бэртсэн үү. Эцэг эхийнх нь зүгээс ямар гомдол мэдүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллээр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хүүхдийг суудлын машинд байхад нь ачсан гомдол ирүүлсэн. Ингэхдээ хүүхэд маш их айсан талаар гомдол мэдүүлсэн. Одоогоор жолооч нарт холбогдох хэрэгт хариуцлага тооцохоор ажиллаж байгаа бол тухайн байгууллагын үйл ажиллагааг цуцлуулахаар албан бичиг хүргүүлсэн.

-Өмнө нь ч ийм асуудал нэг биш удаа гарч байсан. Энэ мэтчилэн гомдол, шүүмжлэл, мэдээлэл хэр их цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна вэ?

-Тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл бүртгэгддэг. Иргэдийн зүгээс дийлэнх нь автомашиныг нь зогсоолд байхад нь ачсан, түр байрлуулах хооронд журамласан зэрэг гомдол гаргадаг. Хамгийн гол нь бусдын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдол ч байгаа. Ийм зөрчил гаргасан бол ачилтын компанийн ажилтнууд дөрвөн талаас нь зураг авч, цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой.  Мөн автомашиныг ачихаас өмнө гурван удаа чанга дуугарагчаар мэдээлэх үүрэгтэй.

Энэ дагуу Замын хөдөлгөөн зөрчсөн эсэхийг Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын мэргэжилтнүүд тогтоосны дараа зөвшөөрөл илгээдэг. Дараа нь ачиж зөөвөрлөхөөс өмнө тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, маркыг холдуулах ёстой. Гэтэл зургаа илгээгээгүй ачсан тохиолдлууд гардаг.

-Цагаан сар дөхсөн энэ үед замын хөдөлгөөний ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Сурагчдын амралт эхэлсэн, төрийн албан хаагчид 50 хувийн дүүргэлтээр ажиллаж байгаа тул замын хөдөлгөөний ачаалал 30 орчим хувиар буурсан. Харин томоохон зах, худалдааны төвүүдийн орчимд ачаалал ихэссэн. Тухайлбал, "Нарантуул", "Sunday", "Барс", "Хархорин" захын орчимд түгжирч байна. Иргэдийн хувьд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнийг хааж саад учруулдаг газарт бус авто зогсоолд байршуулах шаардлагатай. Гэвч худалдааны төвүүдийн зогсоолын хүрэлцээ хангалтгүй.

Яагаад гэвэл, түрээслэгчид нь өглөөнөөс орой хүртэл автомашинаа байрлуулдаг. Мөн иргэд бараа материалаа татахын тулд зах худалдааны төвтэй маш ойр газарт байрлуулж хөдөлгөөн хааснаар зохиомол ачаалал үүсч, зам түгжирч байна. Тиймээс ачилтын компаниуд тухайн тээврийн хэрэгслийн зургийг илгээж, улсын дугаарыг нь гурван удаа чангаар мэдээлэх ёстой.

-Гэхдээ ачилтын компаниуд  таван минут ч хүрэхгүй автомашиныг ачдаг. Бодит байдал дээр чангаар зарлан мэдээлдэг нь ховор шүү дээ?

-Ачиж зөөвөрлөх журмаар бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү зургийг нь илгээнэ. Зөвшөөрөл олгох хугацаанд тухайн ачилтын компанийн ажилтан чанга яригчаар зарлан мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ үүргээ биелүүлж, журмаа мөрдөлгүй тухайн тээврийн хэрэгслийг ачсан гомдол мэдээллүүд бүртгэгддэг.

Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулна. Ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Нөгөө талд, иргэд автомашинаа зогсоолд байршуулахгүй, урсгал сөрсөн, бусдын хөдөлгөөнийг хаасан, салхины шилэн дээр өөрийнх нь дугаар байдаггүй зэрэг гомдол мэдээлэл их гардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочид 2022-01-20 202.126.90.66

Ачигдаж яваа машинаас хүүхэд айхдаа үсэрвэл яанаа машин ачиж 60 мянга авах нь чухал болохоос хүний амь хамаагүй болсон уу соёлтой царай гаргасан энэ луйварчин дээрэмчидийг хүн хулгайлсан зүйл ангиар шийтгэж болохгүй юу

Avatar

Зочин 2022-01-20 66.181.178.226

Ёстой х****л идсэн хар лалрууддаа.Хөдөлгөөнд оролцож байгаа байдал нь дан дүрэм зөрчөнө, шахаж боох энүүхэнд. шаардлага тавихаар харьцааны соёл гэж Түй ч байхгүй халтаасан хэдэн оркууд, хууль дүрмээр халхавчлан хулгайч шиг л ажиллаж байна даа.

Avatar

Hen bsn ch yadgi. Irgen bn 2022-01-20 66.181.187.107

Zovhon ene company ch bish ingej mashin achdag novshiin uildlee zogsooh heregtei. Tugrjeliig oor argaar zohitsuldag olon ulsiin sn turshlaga sudlalgui iim yavtsgui hogin luivriin hden companyg tejeesen ajillagaaga nitern zogsoogooch. Hulgaich nohoi shig garch irj achdag, odo baitlaa hunii huuhdiig achij yavaad berteej gemteevel nohoj barshgui hohirol, gai zovlon bizde. Ugasa buh uildel n huuli bus baidgin blee, ugn ajillah juram n arai oor bolovch heze ch tern heregjdeggui hden huvi company l

Avatar

Зочин 2022-01-20 202.126.88.137

Машин ачиж байна гэж хүний эд хөрөнгөнд шууд халддаг,луйврын шинжтэй ,эрх зүйн ямар ч зохицуулалтгүй хүний эрхэнд халдсан үйлдлээ зогсоох хэрэгтэй.

Avatar

Иргэн 2022-01-20 192.82.78.84

Машин дээрээ утсаа тавиад л болоо шүүдээ.Одоо утасгүй жолооч байхгүй болсон.Заавал хулгай хийж хүний өмч хөрөнгийг авч давхих ямар сонирхол байна.Хулгай хар мөртэй.

Avatar

зочин 2022-01-20 103.140.11.50

Замын хөдөлгөөнд асар их саад болдог машин ачдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Манайхаас өөр газар ийм тэнэг ажил хийхээд больсон. Торгуулийн хуудас хийгээд компютерт оруулаад торгодог болсон. Ачаалтын машины үнэ, бщнзин, ачуулсан машины эвдрэл түүнийгээ авах гэж бас бензин зарж Монголын экспортын орлогыг идэж байдаг ийм тэнэг зүйл байх уу даа. Зүгээр нэг хэдэн хүний шахаа БОЛИОЧ ээ ҮРгүй зардал

Avatar

fhryrhn 2022-01-20 197.210.71.167

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-20 202.55.191.43

энэ нэг харуул хамгаалалт, ачилтын зөвшөөрлөө жирийн иргэддээ өгч шудрага өрсөлдүүлэл дээ. Заавал хурандаа байж эрх авдаг гэх юм, хамгаалалтын алба ачилтын компанигүй хурандаа ч олдохоо байлаа. Тэгж байж чанар сайжирна шүү

Avatar

Зочин 2022-01-20 202.55.191.43

Зсс өөрийнх нь дарга хурандаа өвгөнийх нь л компань шдээ, та нар мэдэхийн цаагуур мэддэг байж…хөх инээд нь хүрч байгаа байх даа хаха жүжээд бай жүжээд бай монголчуудаа

Avatar

Зочин 2022-01-20 213.87.146.156

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ХӨРӨНГӨЛӨГ ХУРАНДАА 2022-01-20 192.82.70.60

ХӨРӨНГӨЛӨГ ХУРАНДАА НЭРИЙГ НЬ ӨӨРЧЛӨӨЛ ДАХИАД ЗӨВШӨӨРӨЛ АВААЛ ГАРААД ИРНЭ ШД… ЯДАХ ЮУ БАЙНА…

Avatar

зочин 2022-01-20 202.21.120.66

наадах чинь хэн гэдэг даргын эсвэл Цагдаа хуулийнханы компани вэ

Avatar

Зочин 2022-01-20 64.119.17.170

odoo humuus muu zan surlaa daa dotorn huuhdee esvel amitanaa orhiod yavjihna

Avatar

Зочин 2022-01-20 202.9.46.60

Тэнэг юм бодох юм даа. Цар тахлын үед харах хнгүй бол аваад л явна шүү дээ….тэгээд олны хөлөөс хол машиндаа үлдээнэ….ер нь ямарч тохиолдолд хүний өмчийг хулгайлж явах нь буруу….би ачихаас нь өмнө гуйгаад өгөөгүй хорооллын эцэс хүртэл араас нь таксигаар очиж торгуулиа төлөөд машинаа авч байсан. ЖИНХЭНЭ зууны манлай гаршсан хулгайч нар………Энд тэнд нуугдаад харж байдаг юм шиг байгаан…..

Avatar

Зочин 2022-01-20 103.212.117.86

ачиж зөөвөрлөхөөс өмнө тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, маркыг холдуулах ёстой.

Avatar

зочин 2022-01-20 122.201.24.224

холдуулах ёстой? Юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2022-01-20 66.181.161.67

ачигч нарыг хаа таарсан газараа хэмх нүд толгой дээрн шээ ..муу зданууд

Avatar

Зочин 2022-01-20 194.118.73.216

Tsutslah yaahav, dahiaad uur company-aar shine zuvshuurul avna. Gol ni undor mungoor torgoj, ezen-d nuhuh tulbur olgodog boloh heregtei, tegeh tsagt naad hed chin hariutslagtai ajilna.

Avatar

Зочин 2022-01-20 197.210.70.200

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-20 202.126.89.72

Ачсан компанийн нэрийг эзнийнх нэртэй хамт зарлаач ээ. Эд хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж эд хөрөнгө, сэтгэл санаанд нь хохирол учруулж байна шүү дээ

Avatar

Зочин 2022-01-20 192.82.89.166

эд нар эмнэлэг , аптек, шүүх эмнэлгийн үүднээс машин хулгайлахдаа дадаж байна.

Avatar

Зочин 2022-01-20 192.82.89.166

хүүхдийн сэтгэц эрүүл мэндэд ямар өөрчлөлт орсоныг хэн тогтоох вэ? мөнгөний төлөө үхэн хатан явж байна шүү. машин ачлаа гээд түгрэл багадсан юм байхгүй. хэсэг хүмүүс луйварын бизнес хийж байна.

Avatar

Зочин 2022-01-20 66.181.176.248

Энэ ачилтын машинууд эмнэлгийн гаднаас л бөөнөөрөө ирж ачихдаа дуртай юм. Уг нь ч түгжрэлтэй тэмцэхэд зөв л юм хийж байгаа боловч жинхэнэ ачмаар газар харагдахгүй. Дандаа л эмнэлгийн гаднаас л ачих пм.

Avatar

Х.Батсайхан /Bigman training/ 2022-01-20 202.131.244.210

асуухад Тэмдэг доор тавьсан тэгээд ачсан гэж хариу өглөө. Харин уг тэмдэгийг очиод харсан чинь тухайн байгуулагын машин зогсохыг хориглоно гэсэн самбар байлаа. монгол улсын ЗХД-ын тэмдэг биш байлаа Одооноос холбогдох газарууд энэ асуудлыг цэгцлэхгүй бол энэ зөрчлийн хуулиа зөрчөөд дээрэм тонуул болж хувирлаа.Авто тээврийн газрын удирдлагууд анхаарал даа авч өгнө үү? дээр нь машины урд крало хагарсан байгаа харанхуй байхад машинаа авсан маргааш нь мэдсэн эргээд асуусан бид мэдэхгүй гэлээ.

Avatar

Х.Батсайхан /Bigman training/ 2022-01-20 202.131.244.210

Сайн байна уу? Би саяхан Туушин зочид буудалд тусгай уулзалттай байсан юм гэвч уулзалтын цаг ердөө 3 цаг болсон гэвч унаж явсан машинаа төв замд тавьж болохгүй мөн тэр хавийн зогсоол дүүрсэн байсан тэгээд туушин гийн арын замаар тавьсан машинууд дунд түр тавиад зогсоол зай гарахаар нь захиалж аваад 10 минут болоод ирэхэд машин ачаад аваад явсан байлаа. Хаашаа ачсаныг мэдэхгүй хайгаад ТС-9 дүгээр төвөөс олж авлаа. тэгээд 60000 төлөөд авлаа та нар утасаа тавьсан байхад хэлж ярьдаггүй юм уу? гээд

Avatar

иргэн 2022-01-20 122.201.22.28

Дарга нар нь машины зогсоолтой,ард түмэн нь машин тавих газаргүй улс байдаг болов уу?

Avatar

asdf 2022-01-20 202.179.25.156

ene mal tsagdaa nar chini ingeed hudlaa shaagaad bhiima 10 nastai huuhed bsan ch geh shig 4 nastai huuhed bsan shuu mal sdaaa mini . tsagdaa bjij jaahan unen bodit medeelel ugnu shuu

Avatar

зочин 2022-01-20 122.201.24.224

4 настай хүүхдийг ганцааранг нь машинд цоожлоод үлдээсэн бол АНУ шиг ардчилсан нийгэмд өөрөө шууд л асуудалд орно шүү дээ.

Avatar

Өөрсдөө ч бас буруутай 2022-01-20 66.181.182.239

Tэнэг монголчуудаас өөр хүмүүс ийм орчинд хүүхдийг машинд орхидоггүй. Зун нэг эмэгтэй хүүхдээ машиндаа орхиод дэлгүүр орчихсон хүүхэд нь хөлөрч хөхөртөлөө орилоод уйлаад л би хүүхдийг яаж ч чадахгүй дэмий л хаалганы цаанаас нь аргадаад байж байлаа. Эх нь ирэхээр нь зэмлэсэн чинь танд падгүй гээд бүдүүн биеэ машин руугаа чихэж ядан оруулаад яваад өгч билээ
Юу гэх гээд байна вэ гэхлээр хаашаа орсон ч машинд хүүхдийг ганцаар орхиж болохгүй энэ нь аюултайг сэрэмжлүүлсэн хууль гаргах хэрэгтэй!

Avatar

Зочин 2022-01-20 122.201.24.224

Туйлын үнэн.

Өөрсдийг нь зуны халуунд битүү машин дотор 10 минут байлгаад үзэх хэрэгтэй. Хүүхдэд ямар хэцүү байдгийг ойлгож аваг.

Avatar

Зочин 2022-01-20 122.201.24.215

малаааа одоо зун уу өвөл үү үнэн мал здаа юмаа

Avatar

Зочин 2022-01-20 180.149.93.98

зуны халуун өдөр бол 15 минутын дотор амиа алдах аюултай

Avatar

Зочин 2022-01-20 122.201.24.215

Здаа хэн зуны халуунд хүүхдээ машинд орхих гээд байнаа Одоо цаг гэж мэдхүү здаа минь 10 настай том хүүхдээ машинаа асаалттай 1 минут орчим үлдээсэн гэж байна

Avatar

Зочин 2022-01-20 122.201.24.224

Ач, ач.
Ялангуяа явган хүний зам дээр хүн явах аргагүй болгож тавьсан, замын хажуугийн зүлэг дээр гаргаж тавьсан машинуудыг ачиж аваад шууд хогийн цэг дээр аваачаад хая. Явган хүнд саад болж байгаа "орк" машинтангуудыг хашраах хэрэгтэй!

Avatar

Зочин 2022-01-20 103.14.37.4

Машин ачилтын компаниудын гурван удаа чанга дуугарч зарлаж ачна гэдэг нь гудамж, талбайн дуу чимээг ихэсгэж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж, Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ заалт цуцлагдах ёстой, хоосон машиныг зарлаад яахав дээ, дүр үзүүлсэн үйлдэл.

Avatar

тэргээ орхисон дурак ч орк 2022-01-20 103.26.193.55

унаа тэргээ хаа саагүй орхиод түгжрэл үүсгээд байдаг оркууд ч гэсэн үйлдлээ бодох хэрэгтэй- ачдаг аваргуудаас та бүхэн илүүднүү гэхээс дутахгүй

Avatar

Зочин 2022-01-20 66.181.186.43

Ачихгүй гэж бодоод хүүхдээ орхисон ээжийн талаар ер байхгүй, машинаа ачуулах уу, хүүхдээ эрсдэлд оруулах уу

Avatar

Зочин 2022-01-20 202.126.89.30

Хот төлөвлөлтөө зөв хийгээгүйн л гай гараад байх юм, дээрээс нь үүнийг далимдуулаад машин ачдаг "бизнес" эрхэлдэг эрх мэдэлтнүүдийн компани олон болж энгийн бидэнд ихээхэн гай болцгоох юмдаа

Avatar

Зочин 2022-01-20 66.181.161.67

Би бол тэр ачигч нарыг шууд хутга дүрнэ даварсан зда нар хөөе ачилтын банди нараа ууртай шартай аавын хүү нар бдаг юм шүү банди нараа

Avatar

Зочин 2022-01-20 192.82.71.159

Боловсрол мэдлэг байхгүй хүмүүс л мөнгө олохын тулд улайраад ийм х****л идсэн ажил хийж бусдын гар хөл болоод байгаа юм!Энэ залуусыг дайчлан ажиллуулах нэг ч гэсэн томхон үйлдвэр байдаг ч болоосой.

Avatar

зочин 2022-01-20 202.21.100.210

Тоглоомон машин бариад зогсож байсан хүүхэд ачаад явсан хэрэг үү. Тэгж л ойлгогдохоор бичиж дээ.

Avatar

Тэнэг бөхийг зайлуул 2022-01-20 192.82.72.165

Хотын даргаар боловсролтой хүн тавиач дээ. Тас харанхуй, тэнэг бөхөөсөө салах болоогүй юу?

Avatar

Зочин 2022-01-20 192.82.80.5

ЭНЭ ТЭНЭГ БИЗНЕСИЙГ ЗОГСОО. МУУХАЙ ДЭЭРЭНГҮЙ, НЭГ МАШИН ОЛООД АВБАЛ БАРАГ ЖОЛООЧИЙГ НЬ ЗОДОЖ БАЙГААД ЧИРЭЭД ЯВДАГ. ЭНЭ АЖЛАА ХОТ ӨӨРӨӨ ХАРИУЦАЖ ХИЙ

Avatar

иргэн 2022-01-20 66.181.184.15

shuud erhii n hasah heregtei yamar aimaar um be?

Avatar

hmm 2022-01-20 202.179.15.10

negent avsan ttehnik hergsel gazar gd baigaagaas hoish neree soliol uil ajillagaagaa ywuulna bz.

Avatar

Зочин 2022-01-20 202.9.46.249

Энэ тэнэгүүдийг цэгцэлмээр болсон шүү зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг араас нь чанга яригчаар загинаад элдээд л явахын эд нарт хэн ийм эрх мэдэл олгоод байнаа

Avatar

Зочин 2022-01-20 103.80.210.183

нэрээ солиод дахиад л хулгайчаа хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж