"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав"

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав"

"Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав"

НЭМЭЛТ:

Автомашин ачилтын компанийн ажилтнууд энэ сарын 18-нд "Сонгдо" эмнэлгийн урд түр байрласан автомашиныг шалгалгүйгээр ачилтын компанийн ажилтнууд хууль зөрчиж, машин дотор суусан хүүхэдтэй нь ачиж явсан байна. Тэгвэл зөрчил гаргасан "Би икс юу ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ.

"ХҮҮХЭДТЭЙ МАШИН АЧСАН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО"

Автомашин ачилтын компанийн ажилтнууд машинд хүүхэд байхад ачжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд "Сонгдо" эмнэлгийн урд түр байрласан автомашиныг шалгалгүйгээр ачилтын компанийн ажилтнууд хууль зөрчиж, машин дотор суусан хүүхэдтэй нь ачиж явсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.


-Машинд хүүхэд сууж байхад ачилтын компанийнхан ачиж, явжээ. Ямар компанийн ажилтнууд ийм зөрчил гаргав. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг "Сонгдо" эмнэлгийн гаднаас энэ сарын 18-нд асаалттай суудлын автомашинд сууж байсан 10 настай хүүхдийг ачилтын компанийн жолооч, техникийн ажилтан шалгалгүй шууд ачсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн. Одоогоор шалгаж байна. Ачиж зөөвөрлөх журмын дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа бол зөөвөрлөхийг хориглоно гэж заасан. Энэ заалтыг зөрчиж түр саатуулах хашаанд байрлуулсан. Иймд цагдаагийн байгууллагаас шалгаж, тухайн ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоох саналыг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн.

-Хүүхэд гэмтэж бэртсэн үү. Эцэг эхийнх нь зүгээс ямар гомдол мэдүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллээр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хүүхдийг суудлын машинд байхад нь ачсан гомдол ирүүлсэн. Ингэхдээ хүүхэд маш их айсан талаар гомдол мэдүүлсэн. Одоогоор жолооч нарт холбогдох хэрэгт хариуцлага тооцохоор ажиллаж байгаа бол тухайн байгууллагын үйл ажиллагааг цуцлуулахаар албан бичиг хүргүүлсэн.

-Өмнө нь ч ийм асуудал нэг биш удаа гарч байсан. Энэ мэтчилэн гомдол, шүүмжлэл, мэдээлэл хэр их цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна вэ?

-Тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл бүртгэгддэг. Иргэдийн зүгээс дийлэнх нь автомашиныг нь зогсоолд байхад нь ачсан, түр байрлуулах хооронд журамласан зэрэг гомдол гаргадаг. Хамгийн гол нь бусдын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдол ч байгаа. Ийм зөрчил гаргасан бол ачилтын компанийн ажилтнууд дөрвөн талаас нь зураг авч, цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой.  Мөн автомашиныг ачихаас өмнө гурван удаа чанга дуугарагчаар мэдээлэх үүрэгтэй.

Энэ дагуу Замын хөдөлгөөн зөрчсөн эсэхийг Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын мэргэжилтнүүд тогтоосны дараа зөвшөөрөл илгээдэг. Дараа нь ачиж зөөвөрлөхөөс өмнө тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, маркыг холдуулах ёстой. Гэтэл зургаа илгээгээгүй ачсан тохиолдлууд гардаг.

-Цагаан сар дөхсөн энэ үед замын хөдөлгөөний ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Сурагчдын амралт эхэлсэн, төрийн албан хаагчид 50 хувийн дүүргэлтээр ажиллаж байгаа тул замын хөдөлгөөний ачаалал 30 орчим хувиар буурсан. Харин томоохон зах, худалдааны төвүүдийн орчимд ачаалал ихэссэн. Тухайлбал, "Нарантуул", "Sunday", "Барс", "Хархорин" захын орчимд түгжирч байна. Иргэдийн хувьд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнийг хааж саад учруулдаг газарт бус авто зогсоолд байршуулах шаардлагатай. Гэвч худалдааны төвүүдийн зогсоолын хүрэлцээ хангалтгүй.

Яагаад гэвэл, түрээслэгчид нь өглөөнөөс орой хүртэл автомашинаа байрлуулдаг. Мөн иргэд бараа материалаа татахын тулд зах худалдааны төвтэй маш ойр газарт байрлуулж хөдөлгөөн хааснаар зохиомол ачаалал үүсч, зам түгжирч байна. Тиймээс ачилтын компаниуд тухайн тээврийн хэрэгслийн зургийг илгээж, улсын дугаарыг нь гурван удаа чангаар мэдээлэх ёстой.

-Гэхдээ ачилтын компаниуд  таван минут ч хүрэхгүй автомашиныг ачдаг. Бодит байдал дээр чангаар зарлан мэдээлдэг нь ховор шүү дээ?

-Ачиж зөөвөрлөх журмаар бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү зургийг нь илгээнэ. Зөвшөөрөл олгох хугацаанд тухайн ачилтын компанийн ажилтан чанга яригчаар зарлан мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ үүргээ биелүүлж, журмаа мөрдөлгүй тухайн тээврийн хэрэгслийг ачсан гомдол мэдээллүүд бүртгэгддэг.

Ийм тохиолдолд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулна. Ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Нөгөө талд, иргэд автомашинаа зогсоолд байршуулахгүй, урсгал сөрсөн, бусдын хөдөлгөөнийг хаасан, салхины шилэн дээр өөрийнх нь дугаар байдаггүй зэрэг гомдол мэдээлэл их гардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж