Шинэ Зеландад дахин галт уулын дэлбэрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад дахин галт уулын дэлбэрч болзошгүй

Шинэ Зеландад дахин галт уулын дэлбэрч болзошгүй

Тонгагийн ойролцоох асар том галт уулын дэлбэрэлт, цунами нь урьд өмнө байгаагүй гамшиг учруулсан гэдгийг Номхон далайн үндэстний удирдагч Мягмар гаригт мэдэгдсэн. Шинэ Зеланд улс харилцаа холбоо тасарсан алслагдсан арлуудад тусламж хүргэхэд хүндрэл учруулж болзошгүйг анхааруулав. Галт уулын дэлбэрэлтийн талаар Тонга улсын засгийн газар Мягмар гаригт мэдээлэхдээ гурван хүн нас барж, олон хүн бэртэж гэмтсэн гэсэн юм.

Тонга улсын Ерөнхий сайд Сиаоси Совалени хэлэхдээ "Манго арлын бүх байшин нурсан байна. Фонойфуа арал дээр хоёрхон байшин үлдсэн бөгөөд 239 хүн амьдардаг Номука аралд их хэмжээний хохирол учирсан" гэв.

Шинэ Зеландын Гадаад хэргийн яам галт уул цаашид дэлбэрч, цунами үүсэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Энэ тооцоог Шинэ Зеландын геологийн судалгааны хүрээлэнгийн "GNS Science" компанийн загварчлалд үндэслэсэн гэж тус яам мэдэгдэв. "Хамгийн магадлалтай хувилбар бол ойрын хэдэн хоногоос долоо хоног хүртэл үргэлжилсэн дэлбэрэлт болох магадлалтай тул  Тонга болон Шинэ Зеландад цунами үүсэх эрсдэлтэй" гэж мэдэгджээ.

НҮБ-ын төлөөлөгч мэдээлэхдээ "Тонга улсын эрх баригчдын хийсэн анхны үнэлгээгээр тус улсын гол арал болох хүн амын дийлэнх нь амьдардаг Тонгатапу хотод 100 байшин эвдэрч, 50 байшин сүйдсэн болохыг тогтоосон" гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж