Казахстанд үүссэн үймээн самууны дараагаар цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тухай Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адилбаев хэлсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар халдварын шинэ тохиолдол 15.872 бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо нэг сая давлаа. Эндээс 5050 нь нийслэл Нур-Султан хотод байна. Караганда хотод 2944 тохиолдол бүртгэгдсэн бол, Алматы хотод 2025 бүртгэгдсэнээр гуравдугаар байранд оржээ.
Covid-19-ийн халдвар анх дэгдсэнээс хойш ийнхүү 1.1 сая гаруй хүн өвчилснөөс 978.588 нь бүрэн эдгэрчээ.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Казахстаны бараг бүх хот эрсдэлийн зэрэг өндөр буюу улаан бүс болов. Covid-19-ийн халдвар огт гараагүй цорын ганц хот байгаа нь Туркестан юм.
Covid-19-ийн тархалтыг хянах комиссын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 393.075 өсвөр насны хүүхэд, 26122 жирэмсэн эмэгтэй, 67.176 хөхүүл эхчүүд “Pfizer” вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Харин нийт хүн амын 46 хувь нь буюу 8.6 сая гаруй иргэн бүрэн тунд вакцинд хамрагджээ.
Эх сурвалж: KAZINFORM
Холбоотой мэдээ