Европын холбоог Их Британид хатуу байх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Европын холбоог Их Британид хатуу байх ёстой гэв

Европын холбоог Их Британид хатуу байх ёстой гэв

Эммануэль Макрон Лхагва гаригт Европын холбоон хандаж, Их Британитай хатуу харилцаж, Умард Ирландын протокол болон загас агнуурын асуудлаар "Brexit" амлалтаа биелүүлэхийг шаардахыг сануулав Францын ерөнхийлөгч Страсбургт хот дахь Европын парламентад хэлсэн үгэндээ "ОХУ-аас ирж буй заналхийллээс Европын холбоо стратегийн дахин зэвсэглэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байх ёстой" гээд ил шулуун яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.

Франц улсын хувьд сүүлийн зургаан сарын турш Европын холбоог удирдан ажиллаж буй. "Brexit" нь  Европын холбоотой харилцаагаа дуусгах сонирхолтой байгаа. Тиймээс Макроны үзэж байгаачлан Их Британи болон Европ нь харилцаагаа дахин сэргээж, хүчирхэг байх ёстой. Хүчирхэг байхын тулд холбооноос Их Британитай хатуу дүрэм журмын дагуу хэлэлцээ хийх юм.

Макрон мөн Лондон цагаачлалын бодлогоо өөрчлөхгүй бол цагаачид Францаас сувгийн гол дээгүүр жижиг завиар Их Британид хүрэх гэж амь насаа эрсдэлд оруулсаар байх болно гэдгийг анхааруулав. Тэрбээр Их Британийн цагаачлалын систем нь далд цагаачлалыг дэмждэг бөгөөд орогнол хүсэгчид тус улсад хууль ёсны арга зам хайхыг зөвшөөрдөггүй гэж үзэж буйгаа дахин хэлэв.  Макрон хэлсэн үгэндээ "Европчууд өөрсдийн хамтын аюулгүй байдлын гэрээ байгуулж, Оросын цэргийн ажиллагаа тивийн босгон дээр гарч байгаа тул дахин зэвсэглэх шаардлагатай байна" гэжээ.

Эх сурвалж: The Telegraph 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж